'Ээ бурхаан. Та хоёр чинь яачихаа вэ?'
Юнги орж ирсэнээ уулга алдан хэлэв.
'Аан хамгийн сайн найз Пак Жиминтэй амьдрал яриад л сууж байлаа л даа. Тийм ээ Жиминаа.'
Тэхён шүдээ зуусаар хэлэх бол Жимин ч адилхан шүдээ зуун хариулав.
'Тийм шүү. Хамгийн сайн найз Ким Тэхёнтой амьдрал ярьж суух үнэхээр сайхан байлаа л даа.'
Тэднийг хараад зогсож байсан Юнги гэнэт ам нээв.
'Та хоёр өчигдөр юу хийсэн!!'
Юнги уурласан байх ба гараа зангидсан байв. Тэхён түүнийг харчихаад буйдангаасаа бага багаар холдож байв.
'Үгүй ээ. Тийм биш. Та тайвшир.'
Тэхён айсандаа хоолой нь чичирж байв.
Жимин түүнийг хараад инээж байтал нуруу нь хүйт даан, хүйтэн аура мэдэрч эхлэв.
Арагш хартал Юнги түүн рүү ална гэсэн харцаар харж байв. Юнги урагш нэг алхтал хөлд нь нэг нялцгай цагаан юм гишгэгдэв. Тэр зүйлийг хэсэг харж зогссоноо
'Та хоёрыг АЛААД ХАЯЧИХАЯ Л ДАА.'
г
эж гэр дүүрэн аймшигтайгаар орилоход Жимин Тэхён хоёр зэрэг хашгирав.
'АААААААА'
-Flashback-
'Пак Жимин чи одооноос миний найз биш. Энэ олон жилийн нөхөрлөлөө март.'
Тэхён уурласаар Жиминий хажууд суухад Жимин
'Чи одоо наадхаа мартаач. Бүхэл бүтэн долоо хоног өнгөрчихөөд байхад.'
гэж хариулав.
'Тэгсэн ч гэсэн. Чи ер нь намайг өвдөж эмнэлэгт хэвтэж байхад хаана юу хийгээд яваад байдаг байсан юм.'
Тэхён уурлангуй ярианы сэдэв эхлүүлэв.
'Fuck. Залуу эргүүлээд явж байсан юм. Яасан? Тийм сонин байна уу? Эхнээс нь яриад өгөх үү!!'
'Тэгээ тэг. Ярь би чихээ дэлдийлгээд амаа жимийгээд сууж байя.'
гэснээ Тэхён чихээ татан уруулаа жимийлгээд суучихав.
Жимин хэсэг чимээгүй сууж байгаад түүн рүү бага багаар ойртож эхлэв.
Тэгснээ чихнийх нь хажууд нь очсоноо маш чангаар орилчихов.
Тэхёний чих аймшигтай хатгуулж өвдөж байсанаа гайгүй болсон бололтой Жиминийг элэгдэж унагаах дээр нь гаран гижигдэж эхлэв.
Жимин үнэхээр их гижигтэй болохоор түүнийг хүчтэй түлхээд Тэхён газар дангаараа саваад уначихав.
Харин Жимин дээр нь гаран хорон инээснээ хөхний товчноос нь хоёр гараараа татаж эхлэв.
