Taehyung
Үгээр хэлэмгүй хачин мэдрэмж.
Хэтэрхий их итгэчихэж.
Тэр чинь бусадтай л адил.
Би тэрнээс юу хүссэн юм бол?
Хайр халамж
Больж үз? Тэр чинь ердөө л намайг ашиглаад хаях гэж байсан.
Харин ч салсандаа баярлаж байна.
Би ганцхан зүйл мартсан байж.
Хэнд ч итгэж болохгүй.
Бүгд л намайг ашиглаад хаяна.
Гэхдээ би зүгээр л хайр гэж юу болохыг мэдэхийг хүссэн.
--
Доод давхраас хүн дуу аялан, юм хийх нь сонсогдоно.
Доош буун харвал Жимин ирчихэж.
'Өө Жимин. Хэзээ ирээв?'
'Бурхан минь би хагас цагийн өмнө ирээд гэрийг чинь цэвэрлэж байна. Бас чи надад хаалга тайлж өгсөн.'
'Тийм бил үү? Уучлаарай мартчихаж.'
'Ахиад л түүнийг бодоо юу?'
'Мм'
'Би чамайг март гэж хэлсэн шдээ.'
'Чадахгүй байна аа.'
'Чадаач дээ.'
'Болохгүй нь ээ.'
'Болгооч дээ.'
'Бүтэхгүй ээ.'
'Бүтээгээч дээ. Юу гэсэн ч үг юм.'
Гэнэт хаалганы код хийх дуу гарав.
Гэхдээ тэд хэрүүл хийж байсан болохоор сонсоогүй юм.
'Wow, эхнэр нөхөр хоёрын хэрүүл үү?'
гэсээр саарал үстэй, намхан залуу орж ирэв.
'Өө, ахаа.'
'Юу байна. Өнөөдөр танайд хонож болох уу? Намжүүн чинь миний хайр ирнэ. Чи өөр газар хоночих гээд намайг гэрээс хөөчихлөө.'
