Hour 4

3.7K 378 3
                                    

Би түүнийг миний аль нэг хэсэгт хүрэхийг хүлээж байсан ч тэр харин над руу хараад зүгээр л инээмсэглэв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Би түүнийг миний аль нэг хэсэгт хүрэхийг хүлээж байсан ч тэр харин над руу хараад зүгээр л инээмсэглэв. "Надад ямар нэг идэх зүйл өгөөч би өлсөөд байна"

"Юу вэ? Тэхён" би түүн лүү муухай хараж санаа алдав. Тэгээд хэдэн сэкундын дараа өөрийгөө аль хэдийн хөдөлсөн гэдэгийг ухаарав.

"Энэ үнэхээр амархан байлаа шүү"  тэр инээх агаад "Би чамд хүрэх ч шаардлага байсангүй" гэсээр над руу харах аж...

"Энэ чинь хэтэрхий шударга бус байна. Ахиад тоглоцгоое" Би хошуугаа унжуулсаар түүнээс гуйж байв. Яаж ч байсан энэ зэвүүн зальтай амьтанд хожигдохгүй юм шүү. 

Би энэ удаа ахин хөшөө болон зогсоход Тэхён хэдэн секундын турш нүд рүү минь ширтэж байсанаа ханцуйгаа шамлан над луу инээмсэглэв. Тэр урд минь ирээд нүүрээ янз янз болгож намайг инээлгэх гэж оролдох бөгөөд би аль болох инээхгүйг хичээн дотроо гүнзгий амьсгаа хэд хэд авааад амжив.

"Өөр зүйл хийх хэрэгтэй бололтой." гэсээр санаа алдав. Түүний хэтэрхий тайван хоолой намайг сандаргаж байлаа. Би аль болох тайван байхыг хичээн нүдээ аньж нээгээд төв царайлан зогсов.

Тэр надтай ойртон зогсооод хамраа миний духанд хүргэх нь мэдрэгдэж, бас түүний үнэр хамрыг минь сэтлэхнүй гэлтэй үнэртэх аж. Тэр үнэхээр надад хүрсэнгүй. Гар нь өмдныхөн халаасанд байх бөгөөд одоо түүний уруул миний чихний хажууханд ирсэн байв.

"Хонгор минь" Тэр чихэнд минь ойртоод шивнэх бөгөөд түүний ганцхан үг намайг сандаргах аж. Хэн чолчихоод тэр надад ингэж нөлөөлөөд байдаг байна.

Энэ удаа түүний уруул хацрыг минь ширгэсээр багахан үнсэлт үлдээв. Би ч бүр сандарсаар гараа багахан атгаж уруулаа жимийв. Үүнийг минь хараагүй л гэж найдахаас...

"Чи үнэхээр сайхан үнэртэй юмаа" Тэр намайг магтсаар хоолой нь улам нухацтай сонсогдоно.

"Өөө бурхан минь" Харин одоо би дотроо уулга алдаж байлаа. Түүний уруул аль хэдийн миний уруулны хажууханд ирсэн байх бөгөөд Тэхён жоохон л ойртоход бид үнсэлцэхээр байв.

"Чи хичнээн сайхан амттай бол би үнэхээр сонирхож байна шүү Чэе" түүнийг ярьж эхлэхэд амьсгал нь миний надад мэдрэгдэх бөгөөд би хэтэрхий айсандаа нүдээ аньчихав. Тэгээд л удалгүй түүний чийглэг уруул миний уруул дужр буусан юм.

Би түүнийг үнсэхыг хүсдэг байсан. Би үүнийгээ нуухгүй ээ. Гэхдээ үнэхээр ингээд тоглоомоор үнсүүлэх тухай бодож ч байсангүй.

"Ямар новш нь бэ?" Би түүний хүчтэй түлхээд уруулаа арчихдаа амандаа хараал урсгасаар л байлаа. "Чи намайг үнсчихлээ!"

"Тиймээ гэхдээ чи өөрөө ийм зүйл хүсээгүй гэжүү? Эхэлж нүлээ аньсан нь чи шүү"Тэр уруулаа долоосоор ёжтой инээмсэглэн зогсоно. 

"Гажигтай амьтан" Би одоо ч уруулаа арчсаар буйдан дээр суув. 

"Би яллаа" тэр гараа дээш өргөсөөр орилох бол би санаа алдаж байлаа. 

"Тиймээ тийм чи ялсан"

"Өмнө нь хэн нэгэнтэй үнсэлцэж байсан уу?" Түүний асуулт намайг шүлсэндээ хахахад хүргэх нь тэр...

"Юу? Мэдээж хэрэг" Би худлаа хэлчихсэн. Түүнд анхны үнсэлтээ өгсөн гэвэл хэтэрхий ичмээр шүү дээ. Бас сэтгэлийн минь хаа нэгтээ тэр намайг хардаасай гэх жижигхэн бодол ч байсан юм. 

"Чамайг анхны үнсэлтээ өөр хүнд өгчихсөн гэж бодсонгүй. Би өмнө нь ээжынхээ хацар дээр л үнсэж байсан"

"Худалч"

"Худал хэлдэггүй хадагтай минь" Тэр хажууд минь ирж суугаад над руу ойртов "Тэгвэл надад хэлж болохгүй юу? Анхны үнсэлтээ хэнд өгсөн талаар" 

"Танай найз Хусогт" Би түүнээр тоглох санаатай ийнхүү хэлээд түүн рүү хартал тэхёны хөмсөг тэр дороо л зангираад ирэх нь тэр...

"Ямар хараал идмэр нь болоод байнаа Чэе"

"Яасан би Хусогт анхны үнсэлтээ өгөж болохгүй шалтгаан байсан хэрэг үү?Юундаа тэгж хөмсөгөө зангидаад байгаа юм?"

Түүн рүү ширтсэн чигтээ ийнхүү хэлэхэд тэр над руж ширтэж байсанаа гэнэт хоолойгоо засаад буйдангаас босов.

"Би өлсөөд байнаа. Явж юм идэх үү?" Тэхён гэнэт ярианы сэдэв өөрчлөөд эхлэв. За яахав чи эцсийн эцэст надад хамаагүй гэж байгаа юм биздээ.

"Тэгье. Явж юм идэцгээе" Худлаа инээсээр түүнийг байсан газарт хь үлдээгээд өөрөө хурдхан дэлгүүр байх зүг рүү хурдтай алхаж эхлэв.

ter hongor min gdg heseg c ystoi bie arzailgam baila shu haha

24Hours Where stories live. Discover now