Би эмнэлэгээс гарснаас хойш хэдийн нэг сар болжээ. Бэкхён бид хоёр дахин маргалдаагүй. Бас би сайн амарсан болохоор хамаагүй дээрдсэн. Тиймээс би буцаад сургуульдаа явж болно. Би сургуулиа маш их санажээ.
Бид гурав сургууль дээр ирчихээд өөрсдийн ангируугаа салан явцгаалаа.
Хонгилоор явж байгаад би найзуудыгаа харлаа. Боми Инжи хоёр байна.
"Сайн уу"
"Сайн уу." хэмээн тэд хоёул мэндэллээ. Тэд надруу гүйж ирэн хажууд минь алхлаа.
"Бид чамайг санасан, Ара. Чи их удаан ирсэнгүй." хэмээн Боми хэлэхэд "Одоо чи зүгээр үү?." хэмээн Инжи асуулаа.
"Би ч гэсэн та нарыг санасан. Бас би хамаагүй дээрдсэн." хэмээн хэлээд тэдэн рүү инээмсэглэлээ.
Боми надад лекцийн дэвтрээ өгөн "Май, Ара. Миний лекцийн дэвтэр. Чи хуулж болно." хэмээн хэлэхэд би баярласнаа хэлээ авлаа. Тэдэн шиг найзуудтай байх сайхан биш гэж үү?
"Ингэхэд Лухан та хоёр зүгээр үү?" хэмээн Инжиг хэлэхэд Боми бид хоёр түүнрүү харлаа.
Би хэдэн секунд юу гэж хэлэхээ мэдсэнгүй чимээгүй зогслоо.
"Бид аль хэдийн дууссан. Тэр аль хэдийн Хятад руу буцчихсан." хэмээн хэлэхэд "Өө, уучлаарай." хэмээн тэр хариуллаа.
"Зүгээр дээ."
Бид ангидаа ороход хүн бүр биднийг толгойноос хөлийн хуруу хүртэл шүүж байгаа мэт харж байлаа.
"Тэд яачихсан юм?" хэмээн Инжи асуухад Боми мөрөө хавчлаа.
Сургуулийн хамгийн хөөрхөн мөн солиотой охин болох Дэяагийн хажуугаар зөрөхөд тэр гарнаас минь барих нь тэр.
"Сайн уу?" хэмээн би хэллээ.
"Сургуулийн сониныг унш даа." хэмээн хэлээд тэр надад сургуулийн сонинг өглөө.
Би аваад эхний гарчигийг уншлаа.
"Чи энэ мэдээний талаар юу гэмээр байна?"
Би Юнагийн дүү болох Жиагийн бичсэн мэдээг уншлаа. Юнаг охидын ариун цэврийн өрөөнд савтай эмний хамт үхсэн байдалтай олдсон гэдгийг уншаад ойлгох хүртэл хэдэн секунд боллоо. Юна амиа хорлочихсон юм уу? Мэдээний хажуудах зургийг хараад нүд минь томорлоо.
Би Дэяа руу харан "Энэ яагаад миний буруу байдаг юм?" хэмээн би мэдээн дээр түүний үхэл миний болон Луханы буруу гэж бичсэнийг харчихаад хэллээ.

ВЫ ЧИТАЕТЕ
The Aftermath | osh
FantasyЦаг хугацаа ухарч бүх зүйл өөрчлөгдсөн. Чөтгөр болон мөнх бус хүн хоёр нэгнийгээ танихгүй. Бүх зүйл яаж өөрчлөгдөх бол? Credits to agustdickk