Би Чанёолоос дээвэр дээр гарах зөвшөөрөл хүсэхэд тэр зөвшөөрлөө. Би дуу хураагуурыг ганцаараа сонсох гэсэн юм. Би дээвэр дээр гаран буланд суулаа. Дуу хураагуурын ард шар цаасан дээр юм бичсэн байх нь тэр.
"Ара, үүнийг заавал сонсоорой. Гуйя."
Энэ Луханы бичиг байна. Хэдэн секунд харж байгаад би дуу хураагуурыг тоглууллаа.
"Сайн уу..." гэх Луханы сахиусан тэнгэрийх шиг хоолой дуулдлаа. Би түүний хоолойноос болоод түүнийг намайг хуурсан гэдгийг бараг л мартаж орхилоо.
"Намайг уучлаарай, Ара. Энэ тэнэг хэрэг гэдгийг мэдэж байна л даа гэхдээ би чамд хийсэн зүйлийнхээ дараа чамтай уулзаад нүдрүү чинь харж чадна гэж бодохгүй байна. Гэхдээ би чамайг үнэнийг мэдээсэй гэж хүсч байна. Чи мэдэх хэрэгтэй." хэмээн хэлчихээд тэр бага зэрэг чимээгүй байснаа дахин үргэлжлүүллээ. "Юна бид хоёр бэлгийн хамтрагчид. Чамтай уулзахаас ч өмнө тийм байсан. Гэхдээ бид нөхөрлөлөө сүйтгэхийг хүсээгүй учир өөр ямар нэгэн харилцаатай болохоос татгалзсан. Бид зүгээр л секс хийхдээ жаргалтай байсан юм." хэмээн хэлэхэд нулимс нүдийг минь дүүргэж байлаа.
"Гэхдээ чамтай уулзсаны дараа би чамд дурласан, Ара. Чамтай өнгөрөөсөн хором бүрт би чамд илүү гүн дурласаар байсан. Би Юнад чиний тухай хэлэхэд тэр зүгээр гэж хэлсэн. Чамтай үерхэж эхэлснээс хойш би Юнатай маш ховорхон уулзах болсон. Би цагийг үргэлж чамтай өнгөрөөж байсан болохоор тэр уурласан. Тэгээд л тэр өлөгчин шиг болж өөрчлөгдсөн. Намайг түүнтэй унтаж эсвэл хааяа хамт гадуур гарахгүй бол чамд өөрсдийнхөө талаар бүхнийг хэлнэ гэж тэр намайг сүрдүүлсэн. Би айсан, Ара. Би чамайг алдахаас айсан." хэмээн хэлэхэд нулимс хацрыг минь даган урслаа. Би уйлах ёсгүй юмсан.
"Энэ бол үнэн, Ара. Намайг уучлаарай. Намайг үнэхээр уучлаарай." хэмээн хэлээд тэр чангаар уйлж байхыг би сонслоо.
"Чамайг намайг уучилж эсвэл дахин боломж олгоно гэж би хүлээхгүй ээ. Гэхдээ би чамд маш их хайртай гэдгийг чамайг мэдээсэй гэж хүсч байна. Би чамд одоо ч хайртай бас үргэлж хайрласаар байх болно. Чамтай уулзаж үүнийг хэлээгүйд уучлаарай. Би чам шиг гайхалтай охиныг хүртэх эрхгүй бас чи над шиг адгийн новшийг ч хүртэх эрхгүй... Би явах болно оо. Би Хятад руу буцна. Тийм болохоор чи намайг сургууль дээр эсвэл өөр хаа нэгтээ харж бухимдах шаардлагагүй. Чи намайг харах тоолонд чиний бүтэн өдөр үгүй болно гэдгийг мэдэж байгаа болохоор би чиний төлөө явж байна. Гэхдээ үүнийг санаарай. Би холоос ч чамайг үргэлж хайрлах болно. Намайг дахиад уучлаарай." хэмээн хэлээд дууслаа.

ВЫ ЧИТАЕТЕ
The Aftermath | osh
FantasyЦаг хугацаа ухарч бүх зүйл өөрчлөгдсөн. Чөтгөр болон мөнх бус хүн хоёр нэгнийгээ танихгүй. Бүх зүйл яаж өөрчлөгдөх бол? Credits to agustdickk