Chapter one.

2.1K 278 13
                                    

Би түүний харсан чигтээ шүлсээ нэг залгичихаад "У эмч..." хэмээн шивнэн хэллээ.

Яагаад ч юм тэр надад их танил санагдаад байх юм? Яг л би түүнтэй өмнө нь уулзаж байсан юм шиг.

Түүний хэзээ хаана харснаа санах гэж хэдэн секунд болоход гэнэт толгойд минь орж ирлээ.

Тийм шүү дээ, би түүнийг зүүдэлж байсан. Миний зүүдэндээ харсан залуу мөн байна. Гэхдээ түүний байгаа байдал нь зүүдэнд минь байснаас өөр юм.

(A/N: Her Afterlife-н 1-р хэсэг дээр Араг зүүдэлдэг хэсийг санаж байгаа биз дээ? Осол болохоос өмнө зүүдэлсэн болохоор тэр одоо ч санаж байгаа юм. Тэрийг ойлгоорой.)

"Тэр ямархуу байна, эмч ээ?" хэмээн Бэкхён убба санаа зовсон өнгөөр асуухад эмч надруу хараад "Пак хатагтай зүгээр байна аа. Гэхдээ тархины гэмтэлээс болоод өвдөж байгаа байх." хэмээн хэллээ.

"Энэ аюултай юу?" хэмээн намайг асуухад Чанёол убба ч хариулт нэхсэн янзтай эмч рүү харлаа.

"Үгүй дээ. Машины осол гэх зэрэг гадны хүчнээс болж үүсдэг юм. Тийм болохоор тэр ослын үеийн дурсамжаа санахгүй байж магадгүй. Пак хатагтай яг осол болох үеийн ой санамжаа мартсан гэсэн үг. Бас тэр тархины гэмтэлээсээ болоод ухаан алдаж магадгүй."

"Энэ аюулгүй гэсэн биз дээ? Бид одоо яах вэ?" хэмээн Чанёол убба асуулаа.

"Пак хатагтай хэсэг хугацаанд амрах хэрэгтэй. Тэгвэл түүний тархины эдүүд нөхөн сэргэх болно. Санаа зоволтгүй дээ. Бидэнд түүний нөхцөлд зориулсан эм маш олон байгаа. Миний туслах сувилагч өгөх болно. Эхлээд бид түүнийг өрөөнд оруулах хэрэгтэй."

"Баярлалаа, У эмч ээ. Баярлалаа." хэмээн Чанёол убба хэлэхэд эмч толгой дохичихоод явлаа.

---------

Би тасагт шилжсэн. Миний ах болон үеэл хоёр буйдан дээр унтаж байна.

Тэднийг харан би толгой сэгсэрлээ. Тэд яаж нэг буйдан дээр хамт унтаж чаддаг байна аа? Тэдэн рүү харан нэг инээмсэглэчихээд зөгнөлт номоо үргэлжлүүлэн уншлаа.

Номныхоо бараг талд явж байтал хаалга тогших дуу сонсогдов. Би хаалга руу харахад сувилагч орж ирж байлаа.

"Орой мэнд, Пак хатагтай." хэмээн өнөөх сувилагч хэллээ.

Тэр их өхөөрдөм юм.

"Оройн мэнд." хэмээн би инээмсэглэн мэндэллээ.

"Энэ таний эм, Пак хатагтай." хэмээн хэлээд орны хажуудах ширээн дээр тавьлаа.

"Өдөрт хоёр удаа уугаарай. Өглөө 8 цагт мөн орой 8 цагт." хэмээн тэр хэллээ.

"Ойлголоо. Баярлалаа, сувилагч..."

"Ким Минсок. Хэрвээ ямар нэгэн зүйл хэрэгтэй бол намайг дуудаарай." хэмээн хэлээд тэр инээмсэглэлээ.

"Би цэвэр агаар амьсгалмаар байна."

"Хммм, болно оо. Би чамайг гадагш гаргаж өгье." хэмээн хэлэхэд би зүгээр л инээмсэглэлээ.

Тэр намайг дагуулан бид гадагш гарлаа.

"Та их болгоомжто байх хэрэгтэй шүү, Пак хатагтай."

"Хөгшин эмэгтэй шиг санагдчихлаа." хэмээн хэлэхэд тэр бага зэрэг инээлээ.

Бид алхаж байтал У эмч гартаа халаадаа барьчихсан алхах бөгөөд цагаан цамц өмсчээ.

"Сайн уу?" хэмээн Ким сувилагч У эмчтэй мэндэллээ.

"Сайн уу, юу хийж яваа юм?" хэмээн У эмч асуулаа.

Тэд найзууд бололтой.

"Пак хатагтай агаар амьсгалмаар байна гэсэн болохоор л энд байж байна."

"Өвчтнийг тасагт нь буцааж оруулвал дээр гэж бодож байна. Бараг шөнө дунд болж байна."

"Би дахиад хэдэн минут байж болохгүй юм уу?" хэмээн би У эмчид хэллээ.

"Намайг сонс, Пак хатагтай. Би чиний төлөө хэлж байна." хэмээн тэр ямар ч сэтгэл хөдлөлгүй хоолойгоор хэллээ.

"Хэдхэн минут шүү дээ. Миний биеийн байдал аюултай биш гэж чи хэлсэн биз дээ? Тэгээд яагаад санаа зовоод байгаа юм?"

"Чи үнэхээр зөрүүд юм, Пак."

"Одоо чи намайг 'Пак' гэж дуудаж байгаа юм уу?" хэмээн би залхсан янзтай хэллээ.

Тэр царайлаг юм гэхдээ түүний зан ааш царай шигээ биш юм.

"Би сайхан хандах гэж хичээж байна."

"Тийм үү? Надад тэгж санагдахгүй л байна даа."

"Залуусаа, тайвшир л даа." хэмээн Ким сувилагч хэллээ.

Энэ эмч үнэхээр ядаргаатай юм. Сайхан хандах гэж хичээж байна гэнэ ээ? Новш гэж. Тэр надад таалагдахгүй байна.


A/N: Эхний хэсэг богинохон байгаад уучлаарай. Цаад орчуулж байгаа хэсэг маань л өөрөө ийм богинохон юм байна шүү дээ. Таалагдсан бол сэтгэгдэлээ үлдээгээрэй. Баярлалаа.

The Aftermath | oshМесто, где живут истории. Откройте их для себя