x Төгсгөл x

3.1K 345 22
                                    

           

Хүйтэн мэс биен дээгүүр минь гүйхэд хамаг бие арзайх шиг болов. Ямар нэгэн шингэн халуун зүйл гуян дээгүүр минь урсах нь мэдэгдэхэд доош харвал цус урсаж байх нь тэр. Удалгүй гуя хэсэг минь шатаж байгаа аятай халуу дүүгэн улмаар хорсож эхэллээ.

Тэюун урсаж буй цусыг минь хэлээрээ долооход нь би ямар ч хариу үйлдэл үзүүлж чадсангүй. Би аврал эрэн орилж ч чадахгүй нь.

Тэрээр өндийж ирэн цус болсон амаараа намайг үнсэхэд аманд минь цус амтагдана. Гуя минь халуу дүүгсэн хэвээр л.

Тэюун үнсэлтээ салган чихний минь хажууд уруулаа авчиран "Намайг уучлаарай" гэж шивнэн хэллээ.

Түүнийг яагаад ингээд хэлснийг ойлгож амжаагүй байхад том төмөр хаалга нээгдэн олон хүмүүс орж ирлээ. Цус алдсанаас болон толгой минь хоосрох шиг болж ухаан санаа орж гарч байлаа.

"Хатагтай... Сун хатагтай. Та зүгээр үү?" гэх танил бус хоолой сонстон энэ бүхэн тэртээд алсран одов.

==

Толгой хөндүүрлэсээр аажмаар нүдээ нээлээ. Нүдээ нээх мөчид цагаан тааз бүрэлзэн харагдах бөгөөд удалгүй хараа минь тогтворжин дээрээ байх цагаан гэрлийг тогтож харлаа.

Ямар нэгэн аппаратны бололтой дуу нэгэн хэмнэлээр дуугарна. Нүдээ буцаж анин дахин нээх мөчдөө өөрийгөө эмнэлэгт байгааг ойлголоо. Нэгэн хэмнэлээр дуугарч байсан аппарат нь эмнэлэгийн төхөөрөмж байсан байх нь. Спритний үнэр хамар цоргитол үнэртэж байна.

Хамгийн сүүлд юу болсныг санах гэж хичээж байтал сувилагч бололтой бүсгүй орж ирэн намайг харчихаад "Өвчтөн Сун Арим сэрчихлээ" гэсээр цааш буцан явлаа. Удалгүй өнөөх сувилагчийн хамт нас тогтсон эрэгтэй орж ирсэн нь эмч бололтой.

Эмч нааш дөхөж ирэн "Сун Арим, намайг сонсож байна уу?" гэхэд нь би толгой дохилоо.

"Хэт их цочиролд орсны улмаас ухаан алдсан. Бага зэргийн цус алдалттай. Цусыг чинь нөхчихсөн учир одоо айх зүйл байхгүй. Хэд хоног амарч байгаад гарч болно" хэмээн өөрийн авч орж ирсэн бичгээ харангаа ийн хэллээ.

"Ю... юу болсон юм?" хэмээн намайг асуухад тэр бага зэрэг инээмсэглэн "Тийм ч сүртэй зүйл болоогүй дээ. Нарийн учрыг танд үүдэнд сууж байгаа залуу хэлэх байх. Би ингээд явъя даа" гэж хэлээд хамт орж ирсэн сувилагчаа дагуулан гарлаа.

Үүдэнд сууж байгаа залуу гэнэ ээ?

Энэ үед л сүүлд юу болсон тухай санаанд орж ирлээ. Тийм ээ, Тэюун намайг гэмтээсэн. Тэр намайг зүсчихсэн шүү дээ. Хөлөө хөдөлгөн үзэхэд яг тэр хэсэгт хөндүүрлэн өвдөх нь миний бодлыг улам батлана. Тэюун миний гуяыг зүсчихсэн.

The Mystery | lty -Complete-Where stories live. Discover now