x 12 x

1.9K 224 8
                                    

           

Тэюун буцаж гарч явчихаад орж ирэлгүй бараг нэг хоног өнгөрлөө. Нэг хоногийн туршид би эндээс гарч болох бүхий л гарцыг олохыг хичээсэн ч үнэхээр л энэ том төмөр хаалганаас өөр гарц байгаагүй юм.

Үнэндээ одоо юу болоод байгааг гайхаж байна. Жэхёныг хэрэгтэн гээд нотолчихсон болов уу? Түүнд ямар нэгэн ял оноосон болов уу? Намайг хүмүүс хайж байгаа болов уу? Намайг алга болчихоод байхад хүртэл Жэхёныг гэмт хэрэгтэн хэмээн сэжиглэсээр байх хэрэг үү? Тэюуныг хэн нэгэн гадарлаж байгаа болов уу?

Хамгийн гол нь би үхэх болов уу?

Өчигдөрийн Тэюуны хэлсэн үгс гэнэтхэн толгойд минь буух нь тэр.

"Чиний найз залуу миний найз бүсгүйг Сөүлд байхдаа алчихсан"

Тэгэхээр Жэхён ч гэсэн ялгаагүй новш хэрэг үү? Би яагаад энэ олон новшнуудаар хүрээлэгдсэн газар амьдраад байгаа юм бэ?

Миний мэдэж байгаа зүйл гэвэл Жэхён бол новш. Харин Тэюун бол адгийн новш.

Магадгүй би энд үхлээ хүлээхээс өөр хийж чадах зүйл үгүй байх. Энд Тэюуныг орж ирэхийг хүлээн түүний гаж үйлдлийн золиос болохоос өөр арга байхгүй бололтой.

Яг энэ үед би гэрийнхэнийгээ бодлоо. Ээж минь өдийг хүртэл их л олон зүйлийг тэсч туулж ирсэн. Охин нь амьдаараа тамд унаж буй мэт зүйлийг мэдэрч байгааг харах нь түүнд улам л хэцүү байсан биз. Аав минь ч миний төлөө их зүйлийг золиосолсон. Миний төлөө өөрийн өсөн дэвших боломжтой байсан карьерээ орхисон шүү дээ.

Ингээд бодоход би эцэг эх хоёроосоо их зүйлийг нь булаасан бололтой. Тийм ээ... Ийм их зүйлийг нь булаачихаад би энд зүгээр үхэж болохгүй шүү дээ. Хэрвээ би энд үхчихвэл миний төлөө бүхнээ зориулсан эцэг эх маань яах болж байна? Хэрвээ би энд үхчихвэл Жэхён хилсээр гүтгэгдчихвэл яах болж байна? Тийм ээ, ямар ч хамаагүй аргаар эндээс гарах хэрэгтэй.

Тэюуныг алаад ч хамаагүй эндээс гарах хэрэгтэй.

Түлхүүр эргэх чимээ гарч төмөр хаалганы чихрах дуу сонстон хаалга онгойв.

"Миний муужгай томоотой байсан биз дээ?" хэмээн Тэюун өрөө дүүрэн орилсоор орж ирэв. Түүний хоолой өрөөнд цуурайтан сонсогдоно.

"Чи надаас юу хүсээд байгаа юм?" хэмээн асуухад тэр урд минь тулж ирэн "Харин л дээ" гэж хэлчихээд намайг тойрон алхаж эхлэв.

The Mystery | lty -Complete-Where stories live. Discover now