x 11 x

1.8K 228 9
                                    

           

Чийг болон тоосны үнэр үнэртэж аажмаар нүдээ нээхэд нүдэнд минь танил хэрнээ хөндий орчин тусах нь тэр. Өрөөний голд ганц бүүдгэр гэрэл байх бөгөөд ямар ч цонхгүй харанхуй өрөөг арай ядан дүүргэнэ.

Тийм ээ, би энэ өрөөг мэднэ. Энэ бол тэдгээр охидын үхсэн газар. Тэр аймшигт зүйлс болсон газар.

Өндийх гэтэл өөрийгөө сандалтайгаа хамт хүлэгдсэн гэдгээ ойлголоо. Энэ сандал дээр суухаас айдас хүрч байна. Энэ сандал дээр суусан гурван охин бүгд үхсэн. Би үхэхээс айж байна.

Сандалтайгаа тийчигнэн ард хүлэгдсэн гарынхаа хүлээсийг тайлах гэж оролдсон ч чадахгүй нь. Гар минь хүрэхгүй байна. Хэчнээн хичээсэн ч би чадахгүй нь.

Би энд хэр удсан бол? Хэдэн хоног уу? эсвэл хэдэн цаг уу? Ам цангаж байна. Би яг хаана байгаа юм бэ? Энэ аймшгийн үүр уурхай болсон энэ харанхуй хонгил тэр жижигхэн хотын чухам хаана оршиж байгаа юм бэ? Магадгүй нэг айлын зоорь байх тийм үү?

Сүүлд санаж байгаачилан миний утсан зурвас ирэн би гэрээсээ гарсан. Танихгүй  дугаараас ирсэн зурвас. Аан тийм, хар малгайтай залууг би саналаа. Тэгэхээр жинхэнэ гэмт  хэрэгтэн баригдаагүй гэсэн үг. Цагдаа нар буруу хүнээ барьчихаж. Эсвэл тэр хамтрагчтай юм болов уу?

Ухаан орсноосоо хойш хэр удаан энд суусан юм бүү мэд.  Лав 3 цаг өнгөрсөн байх. Гэсэн ч одоогоор хэн ч орж ирээгүй хэвээр. Магадгүй одоо өдрийн цаг байх. Энд цагийн баримжаа авах ямар ч арга алга.

Бүүдгэр гэрэлд нүд дасан эргэн тойрон дох  зүйлсийг сайн харах чадалтай болов. Надаас 10 орчим алхмын зайд том төмөр ширээ үзэгдэх бөгөөд дээр нь олон зүйлс өрөн тавьсан байв. Том жижиг янз бүрийн хутга, алхнаас гадна миний мэдэхгүй олон багажнуудыг гялтганатал нь өнгөлөн эмх цэгцтэй өрөн тавьжээ. Яг л шинэ юм шиг.

Яг миний урд тааз хүртэл сунасан том төмөр хаалга байх бөгөөд баруун талд нь цоожны нүх болоод бариул үзэгдэнэ. Нугас нь их том юм. Хүлээснээс мултарсан ч энэ хаалгаар гарах боломжгүй гэдгийг би ойлголоо.

Аль болох чадахаараа сунан хойш харвал ар талд минь агаар дамжуулах хоолой үзэгдэв. Гэсэн ч хэтэрхий жижигхэн учир би багтаж гарч чадахгүй бололтой.

Энэ аниргүйн дунд зөвхөн миний амьсгалах дуу болон ийш тийшээ хөдлөхөд чангарах олсны дуу л сонстоно. Гэтэл энэ байдлыг хэн нэгний  хөлийн алхаа эвдэв. Удалгүй түлхүүр эргэх чимээ дуулдаж урд минь байх том төмөр хаалга чяхран дуугаран онгойх нь тэр.

The Mystery | lty -Complete-Where stories live. Discover now