x 10 x

1.8K 222 9
                                    

           

Зогсолтгүй гүйсээр хойд голын эрэг дээр ирэв. Цагаадаагийн машины улаан цэнхэр гэрэл анивчин үзэгдэх бөгөөд шар тууз татсан байлаа. Шар туузыг тойрон хэрэгт дурласан хүмүүс цугласан байлаа.

Би гүйсээр хүмүүсийн дундуур зүсэн ороход цогцсыг хэдийн хар уутанд хийчихсэн байв. Би хажууд байсан эмэгтэйгээсээ "Гэмт хэрэгтэнг барьсан гэж сонссон. Хаана байгаа юм бол?" хэмээн намайг асуухад тэрээр мөрөө хавчин "Сайн мэдэхгүй л юм. Ямартай ч залуухан нэгэн байсан гэж дуулсан" гэж хэлэхэд толгойд минь хоёр л хүний тухай бодол эргэлдэх нь тэр.

Тэюун мөн Жэхён.

Нэгэнт надад боломж байгаагүй учир тэндээс холдохоос өөр аргагүй болов. Тэюун Жэхён хоёр ойр хавьд харагдсангүй.

Утсаа гаргаж ирэн эхлээд Жэхён руу залгасан боловч утас нь холбогдох боломжгүй байв. Харин Тэюун руу залгатал утас нь дуудсаар байсан хэдий ч тэр утсаа авсангүй. Нэг л муу совин татаад байх шиг.

Одоо яг яах ёстойгоо үл мэдэн хоёр тийш дэмий л холхоно. Тийм ээ, миний хийх ёстой эхний зүйл бол яаж ийж байгаад цогцсыг харах. Тэгж байж л ганц ч болов шижүүр олж чадна шүү дээ.

Ерины цогцсыг хэдийн хар уутанд хийсэн байв. Би одоо л хардаггүй юм бол дараа нь надад ямар ч боломж гарахгүй шүү дээ.

Цагдаа нар цогцосны эргэн тойронд байсангүй. Зарим нь хүмүүсийг холдуулах үүднээс шар туузны гадуур зогсох бол зарим нь энэ хавиар нэгжлэг хийж байгаа бололтой байв. Хоёр тийш харж хэн нэгэн цагдаа намайг харж байгаа эсэхийг ажиглаж байгаад шар туузан доогуур шурган орж шуудхан л цогцос хадгалсан хар уутыг зүглэн гүйлээ. Байдгаараа гүйж очин өвдөглөн суугаад цахилгааныг татлаа.

"Наад охиноо холдуул" хэмээн хэн нэгний орилох дуу сонстож мөн цагдаагийн шүгэл ч бас дуулдав. Тэд даруй намайг хоёр талаас минь дамжлан намайг холдуулан буцаан шар туузны гадна гаргав.

Гэсэн ч би харчихлаа. Түүний төрх илүү аймшигтай юм.

"АААААААААА. НАМАЙГ ӨРШӨӨГӨӨЧ ДЭЭ. АМЬ ӨРШӨӨ. НАМАЙГ ЯВУУЛАХ ЮМ БОЛ БИ ХЭНД Ч ЮУ ХЭЛЭХГҮЙ ЭЭЭЭЭЭЭЭ" хэмээн Ерин гэх охин байдаг чангаараа хашгирна.

Харин хар саравчтай малгай өмссөн эр чангаар инээн "Хараал ид гэж. Ийм төрх чинь илүү халуухан юм" гэж хэлээд Ериний уруул дээр үнсэв. Хэдий Ерин эсэргүүцэх гэж оролдох хэдий ч нэгэнт дэндүү сульджээ.

The Mystery | lty -Complete-Where stories live. Discover now