x 8 x

1.9K 221 9
                                    

Тэр өдрөөс хойш хэдийн долоо хоног өнгөрчээ. Жэхёныг надад итгэсэнд нь би үнэхээр их баяртай байгаа. Цагдаа нар одоо болтол хэргийг мөрдөж байгаа ч дорвитой ахиц гараагүй л байгаа. Харин Тэюун өнөөх хүйтэн төрхтэйгээ тайван байсаар л.

Хэдийн долоо хоног өнгөрсөн хэдий ч манай ангийнхан одоо хүртэл дуу шуу муутай. Хааяа зарим нэг нь Минжиг дурсах үед анги тэр чигээрээ нам гүм болдог. Тэд одоо ч Минжиг дурсдаг. Олон жил нэг ангид байсан хүнээ долоохон хоногийн дотор мартах боломжгүйг би мэдэж байна.

Хичээлийн дараа би Жэхёнтой хамт түүний гэр лүү явлаа. Бид хамтдаа алуурчиныг мөрдөж байгаа бөгөөд хэргийн сэжүүрүүдийг гаргах гэж оролдож байгаа гэх үү дээ.

Жэхёнтой хамт гэр лүү нь ороход тэдний гэрт ганц ч хүн байсангүй. Учир нь түүний аав ээж хоёр хоёулаа ажилтай байгаа. Тэр надад жимсний шүүс аягалж өгөн бид хамтдаа түүний өрөө лүү ороход бидний хамтдаа гаргасан хэргийн тухай зүйлс ханаар дүүрэн байх ажээ.

Түүний өрөөний хананд байх цагаан самбар дээр Тэюуны зураг байх агаад түүнийг хэрэгт сэжиглэж болох бүхий л сэжүүрүүдийг жагсаан бичжээ.

"Түүнийг ирснээс хойш хэрэг гарч эхэлсэн" "Жина болон Минжитэй хамт байсан сүүлийн хүн" "Тэр бараг л өөрийгөө илчилсэн" гэх мэт үгс харагдана. Хэдий заавал Тэюун байх албагүй ч надад түүнээс өөр сэжиглэх хүн алга.

Хажуухан талд нь цаасан дээр миний харсан өрөөг дүрслэн хар цагаанаар зуржээ. Үнэнийг хэлэхэд энэ тийм ч ялгараад байхаар өрөө байгаагүй юм. Зүгээр л харанхуй өрөө мөн сандал болон бүүдгэр чийдэнтэй. Ямар ч цонхгүй мөн хаалгыг нь дотроос нь онгойлгох боломжгүй. Ийм өрөөг хайж бүхэл бүтэн хотыг нэгжинэ гэдэг утгагүй.

"Хоёулаа ч энд хүрээд мухардаж байх шиг байна даа" гэх Жэхёны хоолойг сонсон би бодлоосоо саллаа.

Би түүн рүү харан "Яагаад?" хэмээн асуухад "Бидэнд өөр сэжүүир алга. Бас энэ бүх сэжүүрүүдийн аль нь ч хангалттай нотолгоо болж чадахгүй" хэмэн Жэхён хариуллаа.

Тийм ээ, түүний хэлдэг үнэн. Надад хэн нэгний үхлийг харахаас өөр хийж чадах зүйл байхгүй. Ядаж л Жина болоод Минжигийн цогцосны задлан шинжилгээний хариу байсан болоосой хэмээн хүснэ. Одоо хүртэл цагдаа нар чимээгүй байгааг бодоход Минжигийн биеэс алуурчины үрийн шингэн олдоогүй бололтой.

"Тэгвэл би ингээд явъя даа. Надад бодох зүйлс байна" хэмээн хэлчихэд цүнхээ аван эргэхэд Жэхён гарнаас минь хөтлөөд "Хүргээд өгье" гэв.

The Mystery | lty -Complete-Where stories live. Discover now