x 6 x

1.9K 207 8
                                    

           

Минжи алга болоод хэдийн 7 хоножээ. Одоо хүртэл амьд үхсэн нь мэдэгдэхгүй. Өмнө нь Жина алга болоод маргааш нь үхсэн байдалтай олдсон бол энэ удаад 7 хонож байгаа нь хоёр өөр хүн байх вий хэмээн санааг минь зовооно. Гэсэн ч хоёр хүн байх боломжтой гэж үү?

Долоо хоногийн өмнө цагдаагийнхан ирж Тэюун болоод ангийн хоёр охиныг авч явсан. Тэднээс байцаалт авахад ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй бололтой Тэюун одоо хүртэл ангидаа сууж л байна.

Одоо хүртэл манай сургууль битгий хэл хот даяараа түгшүүрийн байдалтай. Оройн цагаар гудамж талбайд хаа сайгүй цагдаа нар эргэлдэх бөгөөд чөлөөтэй ч явж чадахгүй нэг л тухгүй. Цагдаа нар Минжиг хаа сайгүй хайж байгаа боловч одоо хүртэл олдоогүй. Тэд айл бүрээр нэг бүрчилэн орж нэгжилэг хийсэн ч амжилт олоогүй. Магадгүй Минжи яг одоо хаа нэгтээ шороонд булуулчихсан байгаа байх.

Ангийн уур амьсгал нэг л дүнсгэр. Арга ч үгүй дээ. Энд байгаа сурагчид бүгд л нэгнийгээ багаас нь мэднэ. Багаасаа хамт байсан нэг нь сураг чимээгүй алга болчихоор ямар л хүн баяр баясалтай байж чадахав дээ?

"Хүүхдүүдээ, цагдаагийн газрын эрлийн баг Минжиг маань чадах чинээгээрээ хайж байгаа учир та нар дахин цагдаагийн газар луу явах шаардлага байхгүй ээ" хэмээн ангийн багш хэлэхэд сурагчид бүгд л эсэргүүцэн шуугилдах нь тэр.

"Чимээгүй болцгоо" хэмээн багш хэлэх хэдий ч сурагчид чимээгүй аядсангүй. Бүгд л "Юу гэсэн үг юм?" "Бид туслана аа" "Бидний найз шүү дээ" гэх үгсийг зогсоо зайгүй урсган шаагилдаж байв.

Хэсэг хугацаанд үргэлжилсэн энэ шуугиан манай ангийн хөвгүүн хаалгаар сүр сар болон орж ирэхэд намжив. Бүгд түүний зүг анхаарлаа хандуулж харин тэр хөвгүүн гүйсэн бололтой хэсэг зогсон амьсгаагаа дарж байгаад ам нээлээ.

"М...Минжигийн цогцос олдсон байна." гэх түүний гэнэтийн мэдээнд ангийнхан бүгд дуу алдаж зарим нэг нь уйлж байгаа харагдав.

"Х..хаанаас?" гэж асуусан охин Минжигийн сайн найз байв.

"Сургуулийн арын талбайнаас. Модон дунд. Нэлээн хэд хоносон юм шиг байна гэж байна" хэмээн түүний дуугарах  үед манай ангийнхан бүгд ухаан жолоогүй ангиас гүйн гарлаа.

Харин би суудлаасаа хөдөлж чадсангүй. Хөлдчих шиг л боллоо. Би Минжитэй тийм ч дотно байгаагүй хэдий ч олон жил нэг ангид сурсан учир сэтгэл нэг л хүндүүртэй байлаа. Гэхдээ би тэнд очиж чадахгүй нь.

The Mystery | lty -Complete-Where stories live. Discover now