x 5 x

2.1K 241 14
                                    

           

Хичээлийн хонх дуугаран багш биднийг ширээндээ суухыг сануулахад бүх сурагчид ширээндээ суулаа. Багш бидэнд Минжигийн талаар дурьдсан бөгөөд цагдаагийнхан эрчтэй ажиллаж байгаа талаар ч дуулгачихаад хичээлээ эхлэв.

Бүхий л хичээлийн туршид миний толгойноос Тэюуны талаарх бодол огтхон ч салсангүй. Миний таамаглал улам л батлагдаад байна. Энэ бүхний ард Тэюун байгаа гэдэгт би итгэлтэй байна.

Цайны цаг болоход сурагчид бүгд л дахин овоорч зогсон Минжигийн талаарх яриагаа үргэлжлүүлэв. Хөвгүүд нь "Ямар новш нь ийм зүйл хийгээд байгаа юм бол?" гэх бол охидууд нь "Аймар юм аа" хэмээн чичигнэхийн зэрэгцээ өөрсдийгөө хохирогч болоогүйд битүүхэндээ баярлаж байгаа нь анзаарагдаж байсан юм.

Гэсэн ч И Тэюун урьдын адил төв царай гаргасаар ангиас гаран явлаа.

Би энэ удаа тэссэнгүй. Энэ удаа би Тэюуныг зүгээр хажуунаас нь хараад байж чадахгүй нь. Би шуудхан л ангиас гарсан Тэюуны араас зүгэллээ.

Намайг Жэхён дуудахад нь би "одоохон" хэмээн хэлчихээд түүнийг орхин гарлаа. Сургуулийн хонгилд гаран хоёр тийш харвал Тэюун дээвэр байдаг шат руу гараа халаасандаа хийчихсэн алхаж байх нь харагдлаа. Би шуудхан л араас нь дагасаар түүнийг даган дээвэр дээр гарч ирлээ. Тэр намайг араас нь дагаж байгааг хэдий мэдсэн бололтой эргэж харахдаа ямар ч цочирдсон царай гаргасангүй.

"Юу болсон бэ? Сун Арим" хэмээн Тэюун ямар ч сэтгэл хөдлөлгүй хүйтэн өнгөөр хэлэх нь миний дургүйг улам л хүргэж байв.

Тэр яаж ийм зүйл болчихоод байхад ийм тайван байж чаддаг байна аа?

Би түүн рүү дөхөн  "Чи биз дээ? Жина ч тэр Минжи ч тэр. Жинаг чи алсан. Харин Минжиг удахгүй ална эсвэл аль хэдийн алчихсан тийм үү?" хэмээн түүнд сонсогдох төдий хэлэхдээ аль болох өөртөө итгэлтэй дуугарахыг хичээлээ.

Тэюун нүдээ ганц ч цавчилгүй өөдөөс минь ширтсээр байх нь миний жихүүдсийг төрүүлж нуруун дээгүүр минь хорхой гүйх шиг л болж байв.

Тэр ёжтой инээмсэглэл тодруулан "Чамд тэгээд нотолгой байгаа юм уу? Намайг энэ бүгдгийг хийсэн гэх нотолгой чамд байгаа юм уу?" хэмээн чимээгүй хэлэхэд нь түүний хоолойд цаанаа л нэг бассан өнгө аяс илрэнэ. Яг л "Чаддаг юм бол намайг барь л даа" гэж байгаа аятай.

"Би харсан. Жинаг алга болдог өдөр чи хамгийн сүүлд түүнтэй хамт охидын сургуулийн хажуугаар явж байсан. Харин Минжитэй хамт байсан хамгийн сүүлчийн хүн бол чи. Чамайг ирэхээс өмнө энэ хотод ямар ч хэрэг гарч байгаагүй." хэмээн дуугаа улам өндөрсгөхдөө би улам  өөртөө итгэлтэй болж байв.

The Mystery | lty -Complete-Where stories live. Discover now