x 4 x

2.2K 241 8
                                    

           

Тэюуны хүйтэн хоолой болоод жихүүдэс хүргэм нүүрний хувиралаас нь болоод би ганц ч үг дуугарч чадсангүй. Түүний байгаа байдал эргэлзээг минь улам л батлах шиг болов.

Хүн бүр намайг цогцосны хажууд байж таарсан гэдгийг мэдэж байгаа мөн тэр цогцос ямархуу байдалтай байсныг ч мэдэж байгаа. Тийм ч учраас хэн ч надаас Жинагийн цогцосны талаар асууж зүрхлээгүй юм. Гэтэл Тэюун зориг гарган надаас ийм асуулт чадлаа гэж үү? Бүр ямар ч гэмшсэн шинжгүй шүү.

"Яасан бэ? Чамайг түүний цогцсыг маш ойроос харсан гэж дуулсан" хэмээн энэ удаад илүү аяархан хэлсэн ч түүний яриа надад хангалттай сайн сонсогдож байсан юм.

Би түүний ганц ч  үгэнд хариу хэлж чадалгүй гөлийгөөд сууж байтал дараагийн хичээлийн багш орж ирснээр би анхаарлаа багш руу хандууллаа. Гэсэн ч тэр хүйтэн харцаараа намайг цоолох мэт ширтэж байгаа нь нүдний минь буланд харагдаж байсан учир би тайван сууж чадахгүй байв.

Хүйтэн хөлс цувсаар, амьсгал давчидсаар, толгой эргэж нүд харанхуйлж эхлэв. Удалгүй би доор минь байх хатуу мөн хүйтэн зүйлийг мэдэрсэн бөгөөд хамгийн сүүлд сонссон зүйл нь "АРИМ АА, ТҮҮНИЙГ ХУРДАН ЭМЧ РУУ АВЧ ЯВААРАЙ" гэх хэн нэгний хоолой байсан юм.

==

Нүдээ аажмаар нээн эргэн тойрноо харахдаа өөрийгөө эмчийн өрөөнд байгааг мэдлээ. Урьд нь анги нийтийн үзлэг зэргээс болон орж ирж байсан учир таньж байгаа хэрэг.

Эмчийн өрөөн дэх орноос өндийхөд огцом өндийснөөс болж толгой эргэн нүд харанхуйлах нь тэр. Би толгойгоо барин "Аххх" хэмээн дуу алдах үед ширээн дээрээ сууж байсан эмч одоо л намайг анзаарах шиг болов.

"Толгой чинь өвдөө юу?" гэхэд нь би толгой дохин "Бага зэрэг л. Гэхдээ зүгээр дээ" гэж хариулав.

Эмч толгой дохин "Ойлголоо. Чи ч үнэхээр бие султай хүүхэд юм аа." хэмээн шогширох нь дуулдлаа.

Эмчийн өрөөнд жаахан хэвтэж байгаад гарахаар шийдээд буцан хэвтэж байтал удсан ч үгүй завсарлагааны хонх дуугарч хонгилд хүүхдүүдийн дуу чимээ сонсогдоно. Ханын цаг руу харвал үдийн цайны цаг болжээ.

Би өндийж суугаад "Эмч ээ, би одоо ингээд явъя даа. Танд баярлалаа" хэмээн хэлж гарахынхаа өмнө бөхийхөд эмч ч өөдөөс минь инээмсэглэсээр намайг гаргав.

Яг эмчийн өрөөнөөс гарахад өөдөөс Жэхён гарч ирэв.

Тэрээр над руу дөхөж ирэн "Яасан? Одоо бие чинь зүгээр үү?" гэхэд нь би толгой дохин "Тийм ээ, намайг энд авчирсанд баярлалаа" хэмээн хариулав.

The Mystery | lty -Complete-Where stories live. Discover now