x 3 x

2.4K 258 6
                                    

           

Нүд минь бага зэрэг бүрэлзэж байснаа удалгүй тогтвортой болох үед би одоо л ухаан орж байгаагаа мэдэрлээ. Нүдээ нээхэд хамгийн түрүүнд харсан зүйл бол цагаан тааз байсан бөгөөд энэ үнэр болоод гарт минь зүү байгааг мэдрэх үедээ би өөрийгөө эмнэлэгт байгааг ухаарлаа. Сүүлд юу болсон талаар бодох гэж хичээхэд би Жинагийн үхлийг харснаа саналаа...

Тэр талаар бодох төдийд дахин дотор минь салганах шиг болж дотор муухай оргих үед шуудхан орноосоо өндийн доош харахад хэдэн удаа хий огиулаад болих нь тэр. Огцом боссоноос болоод ч тэр үү эсвэл хий огиулснаас болж нүд харанхуйлан толгой хатган өвдөж байлаа.

"Арим аа, сэрчихсэн үү?" гэх ээжийн минь хоолой сонстох үед дээш харвал тэр намайг тусгаарлаж байсан хөшгийг татан надруу  харж байлаа.

Би толгой дохин "Тийм ээ. Ээж ээ, та надад ус аваад ирэхгүй биз?" гэхэд ээж минь "Ойлголоо" гэсээр цааш явлаа.

Орон дээр буцан хэвтэхэд өнөөх аймшигт дүр зураг өөрийн эрхгүй толгойд минь буух нь тэр. Тэр их цус, тэр аймшигт орилоон болоод яг л чөтгөр мэт чангаар инээх тэр хүний дуу толгойд минь хадаж байсан юм. Би тэр хүний царайг харж чадаагүй ээ. Ер нь бол царай нь харагдаагүй хэрэг. Магадгүй би хэтэрхий айснаасаа болоод царайг нь харсан ч мартчисан байж ч магадгүй юм.

Ээж нэг удаагийн аяганд ус хийн авчирахад би аваад шууд л нэг амьсгаагаар ууж орхилоо. Удалгүй аав ч "Арим аа" гэсээр хүрч ирэв. Тэрээр толгойг минь илэн "Зүгээр биз дээ охин минь" гэхэд нь би зүгээр л толгой дохилоо. Хэдий би зүгээр биш байсан ч тэднийхээ санааг зовоохыг хүсэхгүй байна.

"Н..намайг хэн авчирсан юм?" хэмээн намайг ээрэн асуухад "Жэхён авчирсан" хэмээн ээж минь дуугарлаа. Нээрээ тийм л дээ. Жэхёны ээж эмч гэдгийг би мартаж орхиж.

Намайг хариуцсан эмч бололтой ээжийн минь насны цагаан халаадтай эмэгтэй ор луу минь ойртон ирэх нь тэр.

"Хэт их цочирдсоноос болж ухаан алдсан. Тайвшруулах тариа хийж мөн дусал залгасан учир удахгүй дээрдэх болно оо. Дуслаа дуусахаар явж болно." хэмээн хэлээд тэр эмч инээмсэглэхэд ээж аав хоёр минь түүнд бөхийн "Баярлалаа, эмч ээ" хэмээн хэлэхэд би ч мөн адил тэднийг даган хэллээ.

Тэр эмч дахин нэг инээмсэглээд эргэж харан явж байгаад хэн нэгнийг харсан бололтой зогсох нь тэр. "Миний хүү. Тэюунаа" хэмээн дуудахад түүний харцыг дагуулан харвал нэлээн хэдэн алхмын цаана И Тэюун зогсож байв. Тэгэхээр энэ эмэгтэй Тэюуны ээж байх нь ээ?

The Mystery | lty -Complete-Where stories live. Discover now