x 2 x

2.5K 263 8
                                        

           

И Тэюун гэх тэр хөвгүүний талаар бодол болсоор сургууль дээрээ ирэхэд энд тэндгүй л Ким Жинаг алга болсон тухай ярилцаж байв. Түүнийг өөрөө зугтсан уу гэх нэгэн байх ч түүн шиг хичээлдээ сайн даруухан охин тэгэхгүй гэдэг нь тодорхой шүү дээ.

Анги руугаа ороход өнөөх Тэюун гэх хөвгүүн суудал дээрээ ямар ч нүүрний хувиралгүй өнөөх хүйтэн төрхөө гарган сууж байв. Түүн рүү харах төдийд л нуруугаар хүйт даах мэдрэмж төрж түүнийг улам л буруутай мэтээр мэдэрч байлаа.

Жинагийн хамгийн сүүлд хамт байсан хүн бол И Тэюун шүү дээ. Тэглээ гээд түүнийг Жинаг хулгайлсан гэх нотолгоо байхгүй. Гэсэн ч түүнийг энэ хотод ирэнгүүт л ийм хэрэг гарч байгаа нь хачирхалтай.

Тэюуны үл мэдэгдэх нууцлаг байдлаас болон хичээлдээ ч олигтой анхаарч чадсангүй. Биеийн минь нэг тал түүнийг Жинад ямар нэгэн зүйл хийсэн гэх бол нөгөө тал нь энэ бүхэн зүгээр л тохиолдол ч байж болно шүү дээ хэмээн шивнэж байлаа.

Би нэг л мэдэхэд дахиад л Тэюуны өөдөөс ширтэж байлаа. Тэр гэнэтхэн надруу харахад би бага зэрэг цочирдсон ч харцаа салгасангүй. Тэр ч мөн адил. Бид хэсэг нэгнээ ширтэж байтал удалгүй сүүлийн хичээлийн хонх дуугаран хичээл тарлаа.

Манай ангийнхны ихэнх нь тараад цагдаагийн газар луу явж мөрдлөгт туслахаар болов. Ер нь бол бараг бүхий л сургуулиараа гэх үү дээ. Би хэдий очмоор байгаа ч айж байна. Хэрвээ Жинаг үхсэн байдлаар олох юм бол... Би өөрийн харах бүхнээс айж байна.

Жэхён над дээр ирэн: Чи хамт явах юм уу?

Би толгой сэгсрэн: Үгүй дээ, би явахгүй.

Жэхён: Тэгвэл би чамайг гэрт чинь хүргээд өгье. Цүнхээ өгчих хэмээгээд цүнхийг минь нэг мөрөндөө үүрээд манай гэрийн зүг алхлаа.

Түүнтэй хамт байхад яагаад ч юм нэг л тайван байдаг. Яг л хэн нэгний хамгаалалтан доор байгаа мэт би үнэхээр амар амгалан байж чаддаг. Тэр намайг энэ аймшигт ертөнцөөс хамгаалж буй хуяг дуулга шиг л байдаг.

Удалгүй бид манай гэрийн үүдэнд ирлээ. Хөрш айлын гадна нэг цагдаагийн машин байсаар л байв. Хөршийн байшин руу харж байтал гэнэтхэн гарт минь нэг дулаахан зүйл мэдрэгдэх шиг болж би гайхан харвал Жэхён гараас минь хөтөлсөн байлаа.

Би гайхан: Ж..Жэхён?

Жэхён гарнаас минь улам чанга атган: Арим аа, би чамд нэг зүйл хэлэх гэсэн юм. Чамайг бага байхдаа ирснээс хойш л би чиний хажууд байсаар ирсэн. Эхэндээ чамайг зүгээр л найз гэж боддог байсан ч одоо бол би чамайг өөрөөр хардаг болсон.

The Mystery | lty -Complete-Where stories live. Discover now