х НУУЦЛАГ х

5.5K 341 2
                                    

Би бусдын үхлийг хардаг. Би хэн нэгэн хүний цогцосыг харах үед тэдгээр хүмүүсийг хэрхэн амь тавьсныг хардаг. Би бага байхаасаа л эдгээр зүйлсийг хардаг байсан бөгөөд аймшигтайгаар амиа алдсан хэн нэгэнтэй тааралдах үед би хэдэн шөнө нойргүй хонодог байлаа. Тийм ч учраас эцэг эх маань намайг дагуулан ямар ч гэмт хэрэг гардаггүй амар тайван жижигхэн хотод нүүж ирсэн юм.

Солонгос улсын хаа нэгтээ орших цөөхөн хүн амтай жижигхэн хотод би амьдардаг. Эндэхийн оршин суугчидын ихэнх нь л энэ хотдоо төрж өссөн бөгөөд эндээ ажиллаж мөн эндээ ясаа тавьдаг. Энэ жижигхэн орон зайдаа хүн бүр аз жаргалтай байдаг юм. Цөөн хүн амтай болоод ч тэр үү хотын ихэнх хүмүүс нэгнээ таньдаг учир бүгд л нэгэнтэй дотно. Тийм ч учраас халуун дулаан уур амьсгалтай байдаг юм.

Энэ хот бол ямар ч гэмт хэрэг гардаггүй амгалан тайван газар. Энэ амар тайван бүхэн түүнийг иртэл үргэлжилсэн юм... Хүйтэн царайтай нэгэн хөвгүүн Сөүл хотоос шилжин ирсэн бөгөөд түүнийг ирсэнээс хойш тун удалгүй энд гэмт хэрэг гарах болсон. Өсвөр насны охид нэг нэгээрээ алга болж хэд хоногийн дараа хэрцгийгээр яргалсан тэдний цогсос олдох болсон. Хийх ажилгүй байдаг цагдаа нарт гэнэтхэн их хийх ажил гарч ирсэн нь тэдэнд тун хүндрэлтэй байсан юм.

Магадгүй би энэ хэргийн учрыг олоход туслах хэрэгтэй байх. Би хэн нэгний үхлийг хараад хэдэн шөнө нойргүй хонодог байсан жаахан охин байхаа больсон. Би том болсон.

Үргэлж чимээгүй байдаг хүйтэн царайтай тэр хөвгүүн энэ бүхний ард байгаа гэдэгт би итгэлтэй байна. И Тэюун. Би чамайг илчлэх болно. Би чиний "НУУЦЛАГ" байдлыг илчлэх болно.

The Mystery | lty -Complete-Where stories live. Discover now