First Joke

8.6K 336 4
                                    

Өнөөдөр бол онцгой өдөр. Би анхныхаа ажилд орж байгаа минь энэ. Готам бол галзуурлын хот гэдгээрээ алдартай. Энд хууль бараг л үйлчилдэггүй ба энд тэндгүй л гэмт хэрэг болж байдаг. Гэмт хэргийн хаан гэх нэрээрээ алдаршсан Жокер гарч ирэхээс өмнө энэ хот бараг л сүйрч байсан.
Би Готамд нүүж ирээд удаагүй байгаа билээ. Энд галзуу зүйлс их байдаг ч ажлын газрых нь цалин өндөр.Би гуравхан сар л гүрийчих юм бол их сургуульд орох төлбөрөө олж чадна. Намайг Люси гэдэг. Би энэ жил ахлах сургуулиа төгссөн.
Ээж минь намайг бага байхад хаяад явсан гэж аав хэлж байсан харин аав минь хар тамхичин, жинхэнэ адгийн новш ч гэсэн намайг өдий болтол өсгөж, ямар ч мөнгөгүй ч ахлах сургуулийг минь төгсгөж өгсөн юм. Бид хоёр маш их өртэй тийм болохоор тэр намайг Готам хот руу зугтаалгаж өөрөө үлдсэн. Мэдээж миний араас олон хүмүүс хөөх ч гэсэн Готам хот бол Жокерийн мэдлийн газар. Тэнэг л биш бол тэд ийшээ ирэхгүй гэж найдаж байсан болохоор энд нүүж ирсэн. Тиймдээ ч надад энэ хот аюулгүй мэт санагдаж байгаа.

Готам хотын бүүдгэр гудмаар өглөөний нартай уралдан яаран яаран алхана.
"Новш гэж энэ янзаараа би хоцрох нь байна." гэж үглэсээр хотын төв дэх сүпермаркет рүү гүйн орлоо.
"Хоцрох дөхлөө шүү. Люси , ажлыхаа анхны өдрөө" гэж Лаура надруу харан жуумалзлаа. Тэр бол энэ хотод байх миний таньдаг цорын ганц хүн. Товчхондоо миний хөрш гэхүү дээ.

Би: "Уучлаарай, ахиж ийм зүйл болохгүй ээ."
Лаура: "Өглөө эрт босоод надтай хамт явж бай! Энэ хот аюултай шүү. Ялангуяа чам шиг өхөөрдөм охидод."
Тэр үнэндээ их сайхан сэтгэлтэй охин. Жаахан хүйтэн харьцаатай ч гэсэн. Аргагүй дээ тэр ийм газар төрж өссөн юм чинь.

*Timeskip*

Ажлын эхний өдөр их хэцүү өнгөрлөө. Өдөржингөө л баахан юм зөөж арчисаар байгаад хөл их өвдөж бушуухан л суумаар санагдана. Орой болж ажил ч тарж эхлэв.
Лаура над дээр ирэн: "Ажлын эхний өдөр аймшигтай байгаа биз? Удахгүй дасчихна даа. Тараад гадуур гарч стрэссээ тайлах уу? Яаж байна?" гэж аальгүйтэн асуулаа

Надад хэдий эвгүй байсан ч инээмсэглэж:"Болох л юм. Сайхан л санаа байна"

Би түүнд зөвшөөрч бид хоёр тараад шөнийн клуб орохоор болсон юм. Хэдий би 17 настай ч Готамд бол би шөнийн клуб ороход тохиромжтой нас юм.

Би: "Шөнийн клуб ямар их хүнтэй юм бэ? Эсвэл энд ямар нэг уулзалт болоод байгаа юм уу? Энд тэндгүй хамгаалагчид"
Лаура: "Мэдэхгүй ээ, тийм юм шиг байна. Заза би уух юм аваад ирье, чи хүлээж байх уу?"
Би: "Би бие засах өрөө орох хэрэгтэй байна. Чи заагаад өгөөч"гэхэд Лаура надад хаана байдгийг нь хэлээд "Болгоомжтой байгаарай! Энэ их том газар болохоор төөрч магадгүй шүү" гэж надад анхарууллаа.

Лаурагийн зааж өгсөн замаар явж байтал нэг өрөөнөөс эрэгтэй хүний амь гуйж уйлж байгаа чимээ сонстов. Багын их сониуч зангаараа хаалганы зүг явтал ямар ч хамгаалагч алга, хаалгыг зөөлнөөр онгойлгоод хартал нүдэндээ ч итгэсэнгүй.
Домог мэт яригддаг нөгөө гэмт хэргийн хаан Жокер. Түүний өмнө цус нөжтэйгөө хутгалдан хэвтэх нэг залуу байх ба үнэхээр сэтгэл өвтгөм харагдаж байлаа.Жокер нөгөө эрэгтэй лүү ёжтойгоор инээн: "чи надад худал хэлж итгүүлж чадна гэж бодоо юу? Эсвэл намайг тэнэг гэж бодсон уу? гэхдээ энэ бүхэн одоо ямар ч хамаагүй. Эцсийн эцэст чи энд байна " гээд инээв. Түүний инээд бүхий л биеийн минь шар үсийг босгож байна. Алтлаг шаргал өнгийн гоёмсог буйдан дээр сууж байгаа үзэсгэлэнт бүсгүй? Тэр Харли байх? Түүний цас мэт цагаан арьс, шаргал үс, Харли үнэхээр үзэсгэлэнтэй юм. Бурхан минь! Тэр миний нүдэнд үзэсгэлэнт сахиусан тэнгэр шиг л харагдаж байна. Жокер суудлаасаа босон амь гуйж уйлж буй нөгөө залуу руу буу чиглүүлж гохоо дархад би өөрийн эрхгүй орилж орхилоо...





Анхны бичвэр. (Засагдсан)
Ro$e

🃏Жокерийн тоглоом🃏 (Editing)Where stories live. Discover now