Part15

688 66 4
                                    

Түүнтэй уулзах гэсэн сүүлийн бүтэлгүй оролдлогоос хойш 18-н хоног өнгөрч. Би түүнлүү үргэлж залгах боловч ямар ч амжилт олсонгүй. Сургуульдаа ч явахгүй, утас нь ч унтраастай хэд хоног тэр яг л усанд хаясан чулуу мэт сураг чимээгүй. Энэ болгонд бид өөрсдийгөө буруутгана.

Анхандаа зөвхөн би л зовж түүний төлөө санаа тавьдаг байсан бол одоо бид бүгд түүний өмнө нүгэлтэн мэт өөрсдийгөө харааж байлаа. Гэр өмнө нь хэзээ ч байж байгаагүйгээрээ анир чимээгүй орчинд умбана. Яг л Jennie сураггүй алга болохдоо бидний сэтгэл хөдлөл, зүрх, хэл гээд бүхий л зүйлийг аваад явчихсан мэт...

Сургуулийн амьдрал ч хэвийн үргэлжилж удахгүй төгсөлтийн шалгалт хаяанд ирсэн болохоор хүн болгон л өөр өөрсдийнхөө урдах хичээлийг хичээнгүйлэн хийнэ. Шөнө бүр цэнгээний газруудаар хэсэж, өөрсдийн бяцхан ангаа хийдэг байсан бид одоо яг л бага ангийн хөвгүүд шиг эсвэл нас биед хүрсэн эрс шиг томоотой, буурь заан чимээгүй нэгэн хэмнэлээр амьдарцгаадаг болж байна.
.
.
.
"Энэ жилийн төгсөгчиддөө баяр хүргье! Цаашдын ажил амьдралд нь бүхий л сайн сайханг хүсэж ирээдүйд улсдаа хэрэгтэй сайн хүн болоорой гэж ерөөе!"

Өнөөдөр бидний төгсөлтийн баяр! Энд тэндгүй баярлаж хөөрсөн хүмүүс. Бид ч мөн адил төгсөлтийг минь үзхээр ирсэн гэр бүлийнхэнтэйгээ инээлдэн баярлацгаана.

Jennie-г алга болсоноос хойш хэдийн 2-н сар өнгөрч… Бид ч үүнд дасан зохицоцгоосон. Анх яг л бүгд хэлгүй дүлий мэт дуугаа хураан чимээгүй байсан ч яваандаа бага багаар  хоорондоо ярилцаж, буцан инээж хөгжилддөг болсон. Гэхдээ бидний хэн нь ч дахиж ан хийгээгүй юм.

Бид чоно! Харин чононууд амьдралынхаа туршид ганцхан гичий чоноо хайрладаг. Түүнийхээ төлөө бүгдийг хийхэд бэлэн болдог.
Эртний үлгэр домогт бид бол чоноос үүсэлтэй хүн дүрсүүд. Тэд ирээдүйн хосоо харсан мөчөөс түүнийхээ амьсгалах агаар, хүрэх мэдрэхүй болгоныг давхар мэдэрдэг болдог. Харц нь зөвхөн түүн дээр л тогтон, түүнийхээ төлөө амиа ч өгөхөд бэлэн болдог. Хэдий хол байсан ч нөгөө хүнийхээ зүрхний цохилтыг мэдэрч нэг хэмнэлээр цохилно. Харин хос нь үгүй болвол өөрийнх нь амьдрал үгүй болсонтой адил. Тиймээс нэг нь үхвэл нөгөө нь чммөн адил дагаж үхэх нь тэдний бичигдээгүй хууль юм!
.
.
.
"Өчигдөр шөнө буюу 6-р сарын 24-25-нд шилжих шөнө голоос нэгэн хүний цогцос олджээ. Одоогоор хэн гэдэг нь тодорхой тогдоогдоогүй байгаа ч өсвөр насны хүүхдийн цогцос болохыг цагдаа нар мэдээллээ. Бид хэргийн талаарх мэдээллийг цаг тухайд нь хүргэж байх болно. Мэдээллийг хүргэсэн SBS телевиз"

NeVer CrY WoLf!!! (Дууссан)Место, где живут истории. Откройте их для себя