Эхлэл ● 1

890 49 6

Би хамаг хүчээ шавхан тэр алуурчнаас зугтана. Сэтгэл шигээ тас хар нүдтэй тэр залуу намайг илүү удаан амьд явуулахыг хүсээгүй бололтой. Тэр миний хоолойг хэрчин яг л өчигдрийн цогцос мэт болгон хаяна. Үүний тухай бодох төдийд бие минь аль хэдийн үхдэл мэт хөрөөд эхэлсэн байлаа.

Сарны гэрлээс өөр юу ч үгүй энэ гудамжинд шөнийн 4 цагт биднээс өөр хэн ч байсангүй. Гэнэт хэн нэгэн гараас минь татах мэдрэгдлээ. Би эргэн хараад түүний нүдрүү ширүүнээр ширтэв.

"Үхлээс айхгүй байна уу?" гэх түүний хоолой аймшигтай хүйтэн сонсогдоно. Үнэндээ би айж байсан юм. Маш их. Зүгээр л би сэтгэл хөдлөлөө гайхалтай сайн нууж чаддаг нэгэн.

Тэр гартаа байсан хурц иртэй хутгаа аажмаар дээшлүүлэн хоолойд минь хүргэлээ. Хүзүүг минь аль хэдийн зүсээд эхэлсэн энэ өвдөлтөд би тэссэнгүй харцаа буулган түүний жуумалзах уруулруу хальтхан харав.

"Амь авраач гэж гуйхгүй юмуу? Бардам занд чинь төгсгөл байхгүй байх нь. Харин аминд чинь бол байгаа шүү"

Тиймээ. Миний бардам занд төгсгөл байсангүй. Би түүнд ямар нэг зүйл хариулахын оронд чимээгүй байхыг илүүд үзлээ. Гэтэл тэр энэ удаад арай чангаар инээд алдаад "Эхлээд үүнийг сурах хэрэгтэй. Торонд минь тавтай морил" гээд халааснаасаа ямар нэг зүйл гаргаж ирээд амыг минь дарлаа.

Хүчтэй хөдөлбөл хүзүү минь тэр чигтээ зүсэгдэх тул би яаж ч чадсангүй. Би үхлээс айж байгаа хэрэг.

Нүд минь харанхуйлан зовхи минь хүндэрч эхэллээ. Би ухаан балартаж байх шиг байна.

###

Би далайн эрэг дээр хэн нэгэнтэй хамт алхаж байлаа. Би түүнийг харах гээд чадахгүй байв. Орой болсон тул далайг сарны гэрэл зөвхөн гэрэлтүүлэх хэдий ч бүтэн сар үнэхээр үзэсгэлэнтэй юм. Миний хажууд алхаж явсан хэн нэгэн намайг татан тэврэхэд мөс мэт бие минь хайлах шиг л мэдрэгдлээ. Гэхдээ энэ хүн хэн болоод? гэх асуулт толгойд минь эргэлдэх хэдий ч зүгээр л түүнийг хариу тэвэрнэ. Учир нь надад урьд өмнө нь мэдрэгдэж байгаагүй дулаан мэдрэмж байсан юм.

Тасхийх чимээ гарснаар би цочин нүдээ нээлээ. Зүүд байжээ. Толгой минь хүчтэй өвдөж, нүдээ би арайхийн цавчлан таазруу харна. Хэсэг нүдээ аньчхаад толгойгоо эргүүлэн хар ухаанаараа зүүн талруугаа харцаа чиглүүллээ. Би үл таних хачин байшинд байгаагаа мэдээд сая л нэг өчигдрийн явдлыг санасан юм. Яаран босох гээд өндийтөл нэг зүйл гараас минь зууран намайг зогсоолоо.

LUNARead this story for FREE!