2-р хэсэг

3.8K 204 22
                                    

Ярилцлага дээр тавьсан ихэнх асуулт миний толгойноос гарсан тул энэ нь Жэинд тун их саад болов бололтой. Тэр бүтэн өдрийн турш нийтлэлээ гаргаж чадахгүй болсондоо гомдоллоно. Би үүний хэрэгтэн хэдий ч түүний энэ олон үгс надад тусгалаа олсонгүй. Гагцхүү толгойнд минь Каи гэх тэр залуу л бодогдоно. Бүр гайхмаар нь би өөрийн мэдэлгүй түүний мэдээлэлийг хайж, бяцхан судалгаа явуулсан. Одоогоор миний хамгийн сайн мэдэж байгаа зүйл бол тэр ганцхан намайг догдлуулдаг юм биш. Дэлхий дээр хэдэн мянган охидууд түүний төлөө бүхнийг хийхэд бэлэн байгаа.

-Бид удахгүй их сургуулиа төгсөх гэж байгаадаа итгэхгүй нээ гэх Жэиний хоолой бодол зүсэн орж ирэхэд л түүний ярианы сэдэв өөрчлөгдсөнийг анзаарав.

-Тиймээ, багахан цаг үлдсэн. Бидэнд хийх зүйл маш их бий гэдгийг сануулах ч хэрэггүй байх гэж би шивнэх шахам хэллээ.

-Бурхан минь Еэжин! Чи нэг л биш байна, бүх юм зүгээр үү?

Мэдээж Жэин сэтгүүлчийн мэргэжилээр сурдаг учир бусдыг ажиглахдаа гаргууд. Одоо түүний унаган зан төрх дээр нэмэгдэн мэргэжлийн ааш нь илрэнэ гэдгийг мэдрэх шиг. Би түүний асуултанд хариулт хэлэхийн тулд хэсэг бодох шаардлагатай байлаа. Гэвч азаар энэхүү тарчлаанаас минь хэн нэгнийх нь утас дугаран салгалаа. Би Жэинлүү "Утсаа авалдаа" гэсэн харцаар харахад тэр ч миний бодлыг минь уншчих шиг болов.

-Миний утас бишээ? Чи утсаа шалгасан нь дээр байх гэж түүнийг хэлэхэд л гэнэт Каи-н утсыг одоо болтол өгөөгүйгээ саналаа. Би өрөөлүүгээ яаран гүйж байхдаа сандалны хөлд хөлийн хуруугаа цохин цааш доглосоор явлаа. Өрөөнийхөө баруун хэсэгт байрлах шүүгээг уутлан түүний хар хүрмийн халааснаас утсыг нь хайн оллоо.

-Мм.. Ким Жунин уу?

-Хатагтай Юн, таны хоолойг сонсох таатай байна гэж түүнийг албархуу хариу хэлэхэд би түүнийг иргэний үнэмлэхний нэрээр дуудсандаа гэнэт харамсан хоолойныхоо өнгийг илүү албархуу болгохыг хичээлээ. Би хоолойгоо засав.

-Та ямар хэргээр залгав? гэхэд түүний инээмсэглэх нь сонсогдов. Өө тийм л дээ! Тэр утсаа авах гэж л залгасан байж таарах нь! Гэхдээ тэр хэлэхдээ бэлэг гэсэн үгүй юм болов уу?

-Хатагтай Еэжин, би таньд утсаа бэлэглэж болох ч хүрэм бол болохгүй болов уу? Энэ надад их чухал зүйл байгаа юм. Та боломжтой бол хүрмийг минь менежерт маань өгүүлээд явуулчихаж болох уу? Тэр удахгүй танай гэрт очих байх.

Fifty shades of KAIWhere stories live. Discover now