Part1

769 26 11

Охид бол миний тоглоом. Тэд миний юу хий гэснийг хийхэд бэлэн байдаг бараа.

Ахлах сургуулийн хамгийн халуухан, эгдүүтэй залуугаар би сүүлийн 4-н жил тодорч байна. Бүхий л охид миний араас очерлодог ч надад тэдний аль нь ч таалагддаггүй. Харин ч бүр дургүй хүрж, ой гутдаг. Тэд хэтэрхий хямдхан. Ашиглаад хаяахад бэлэн хямдхан янханууд шиг л аашилцгаадаг.

Би хангалттай дуугүй нэгэн. Хэрэв хэн нэгэнтэй энгийн чөлөөт сэдвээр л ярих юм бол тэд бусаддаа надтай юм ярилцаж цаашлаад болзсон ч гэж худал цуурхал тараадаг болохоор би шаардлагатай л биш бол амаа хамхиж явахыг илүүд үздэг. Үүнээс гадна бусдын мэдэхгүй нууцууд ч бий...

.

.

.

Ахлах сургуулийн сүүлийн жил.... Хэрэв энэ жил л тэсчихвэл би дахиж сургууль гэх шоронд хоригдох шаардлагагүй болох юм. Энгийн л нэг өдөр, байдаг л нэг хичээлүүд ордгоороо орсоор л...

Хичээл тарахад 3-н цаг дутуу байхад багш гаднаас нэгэн үл таних охин дагуулан орж ирэв. Тэрнийг дүрсэлвэл байдаг л нэг богино юбка нь дээр сул цагаан цамц дээгүүр нь тавин өмссөн нь сургуульд зохимжгүй гэмээр харагдаж байлаа. Богино тайрмал үс, тод будалт....

Залуус түүнийг харан шүлсээ залгилан, өдсөн, байж ядсан харц түүнлүү шидлэнэ. Харин тэр юу ч болоогүй юм шиг өөрийгөө танилцуулаад бөхийв. Багш түүнийг хаана суулгахаа шийдэж байгаа бололтой ангийг нэг тойруулж хараад харцаа над дээр тогтоолоо.

"Энэ л биш шүү..."

Багш: Тэгэхээр ммм... тэнд тэр Chanyeol-н хажууд очоод суучих.

Охид: Үгүй ээ багшаа!!! (хашгирах)

Багш: Яагаад? Битгий маяглацгаагаад бай. Jennie-яаа зүгээр тэнд очоод сууж болно. Тэр чамайг идчихгүй. Тийм биздээ?

Би: (цонхлуу харах)

Багш: тэр зөвшөөрсөн гэсэн үг. Очоод суу. Хичээлээ эхэлцгээе (инээх)

Тэр удаанаар ширээлүү алхан ирээд

Тэр: Сайн уу? Намайг Jennie гэдэг. Найзууд болж чадна гэж найдаж байна. (инээмсгэлэх)

Би: (дэвтрээ дэрлэн хэвтэх)

Охин: тэрнээс хол байсан чинь дээр шүү! Тэр биднийх!!! Бас тэр чамайг тоож юм ярихгүй!

Тэр бантсан бололтой хоолойгоо засаад сандал татан суух шиг болов. Хичээлийн цагаар түүнлүү ганц ч харалгүй самбарлуу харж суусаар хонх дуугарахтай зэрэгцэн босож эмчийн өрөөлүү алхлаа.

Анх удаагаа би бусдын хажууд биеэ ингэтлээ барилаа. Түүнлүү ганц удаа эгцэлж хараагүй ч тэрний үйл хөдлөл бүр амьсгалж байгааг нь хүртэл бүх биеэрээ мэдрэж байна. Одоо ч гэсэн бид өөр өөр өрөөнд байгаа мөртлөө түүний юу хийж байгаа нүдэнд минь дурслэгдэнэ бууж байв. Энэ яг юм вэ? Тэр хэн болоод анхны уулзалтаараа намайг ийм сонин болгочихов оо??

Би: толгойны эм...

Эмч: өвдөө юу? Чөлөө авах шаардлагатай юу?

Тэр илт надлуу хандарсан маягтайгаар хэлэн духанд минь гараа хүргэхээр сунгахад нь бага зэрэг хойшлон түүнээс бултлаа.

Би: зүгээр л эм өгчих!

Эмч: заза... шаардлагатай гэвэл тэнд очоод хэвтэж болно шүү. Бас энэ эм. (эм өгөх)

Би: (толгой дохин өрөөнөөс нь гарлаа)

Би яагаад танихгүй нэг охиноос болж хичээлээ таслана гэж. Энэ байж боломгүй зүйл.

Ангид орон түүнлүү мөн л харахгүйг хичээн сандал дээрээ суугаад цонхлуу харлаа.

Jennie: Нөгөө.... уучлаарай.

Түүнлүү харцаа шилжүүлэн хартал түүнтэй харц мөргөлдчих нь тэр... түүний нүд гүн хөх өнгөтэй бөгөөд цагаан арьсанд нь гайхалтай сайхан зохиж байв. Нүд нь ямар нэг зүйлийг нуухыг хүсэх мэт надаас дальдчин доош харлаа. Гэхдээ л би харсан. Тэр гайхалтай нүдийг.... зүрхний хэмнэл алдагдан, амьсгалах ч хэцүү болохыг мэдрэн урд дэвтэрлүүгээ хоосон ширтэнэ.

Jennie: Чамайг хажуудаа хүн суулгах дургүй гэж сонслоо. Хэрэв төвөгтэй байгаа бол би өөр газар... (өндийх)

Би: зүгээрээ...

Хэдий ганцхан үг хэлсэн ч ангийн бүх хүүхдийн харц над дээр болон түүн дээр тогтоно. Яг л сүнс харсан мэт... эсвэл өөр ямар нэг гайхамшиг хүлээж байгаа мэт харцгаана.

Jennie: Юу... нөгөө... баярлалаа (инээмсгэлэх)

Түүнийг суудалдаа буцан суухад багш ч орж ирэн хичээл эхэллээ. Гэвч би яагаад тэгж хэлсэнээ одоо хэр нь өөрөө гайхаж байна. Бодож амжихаас минь өмнө ам минь хөдөлчихсөн. Энэ бүхэн надад анхных...

NeVer CrY WoLf!!! (Дууссан)Прочитайте эту историю БЕСПЛАТНО!