Онгоцны буудал

Энд тэндгүй ачаа тээшээ чирсэн хүмүүс.Үүний нэг нь манай ах.Тэр хоёртой хамт хийх зүйл олдохгүй байсан тул хүмүүсийн үйл хөдлөлийг нэг бүрчлэн харлаа.Хаа нэгтээгээс царайлаг залуу гүйж гарч ирээд хайртай эмэгтэйгээ явах гэж байхад нь болиулах юм шиг санагдаад байх юм.Арай нэг эмэгтэй амьсгаадсаар гүйж хүрч ирээд манай ахыг...Өөрийнхөө тэнэг бодолд итгэн ахруугаа хартал тэр нэг хүнийг хүлээгээд ч байгаа юм шиг санагдаад эхлэв.

Хичол:Юугаа хараа вэ?

Би:Чамайг харж байна

Хичол:Миний сайхан царайг нэг хэсэгтээ харахгүй юм чинь одоо сайн хараад ав.Яахав чиний урманд жилд нэг ирж байна аа.

Би:Ингээд л эхэлдэг байхгүй юу

Ээж:Би та хоёрт хэлээд л байгаа шүү,Тэхи ахыгаа хүндэтгэж харьц

:Анхаараарай Сөүлээс Ром хотын агаарын чиглэлийн зорчигчид суудлаа эзэлнэ үү.Давтан хэлье ...

Ээж:Миний хүү ийм хурдан явах болчих гэж,дүү бид хоёр чинь их санах байхдаа

Би:Ккхм *Хоолойгоо засах* Сайн яваарай

Ээжийн нүдэнд нулимс цийлэгнэн:Сайн яваарай

Хичол:Ээж ээ

Би:Жинхэнэ драмын хэсэг энд өрнөөд байна уу,үгүй юу? Ах өмнө нь зөндөө л гадаад явж байсан биз дээ.Одоо болтол сураагүй юм уу хаашайн

Ээж миний толгой руу тоншоод:Золиг чинь

Би:Үргэжлүүл үргэжлүүл,сэтгэл хөдлөм мөч алдагдуулчих шиг боллоо

Хичол ээж бид хоёрыг ээлжлэн тэврээд:Сайн сууж байгаарай,Тэхи ээжийг сайн харж хандаарай.Надад санаа зовох хэрэггүй шүү

Ээж алгуурхан урсах нулимсаа арчин инээмсэглэсээр Хичолын бараа харагдахаа болих хүртэл энд зогслоо.Сэтгэл нэг л хоосон болчих чинь.Тэнд нэлээн удсаны эцэст би ээжийг сугадаад:Одоо гэртээ харьцгаая

Ээж санаа алдан:Тэгье ээ

Цаг минут,минутаар урагшилсаар л нэг л мэдэхэд гадааг харанхуй нөмөрчээ.Ахыг явчихсан болохоор ч тэр үү сэтгэл нэг л тайван бус хорвоо илүү уйтгартай ч юм шиг.Энэ мэдрэмж анх удаа тохиолдоогүй ч өмнөхөөсөө илүү ганцаардаад байгаа юм шиг санагдаад байна.Уншиж байсан номоо орон дээрээ тавиад өрөөнөөсөө гарахад ахын өрөөний гэрэл асаалттай байлаа.Түүний өрөөний хаалгыг татан ороход ээж түшлэгтэй сандал дээр аягатай цай барин сууж байв.Гадаа бороо шаагих чимээ энэ байдлыг улам хурцатгаж харуулна.

〰Late Night Whispers〰 /Дууссан/ Where stories live. Discover now