1-р хэсэг

3.4K 154 24

Би "ЭсЭм энтэртаймэнт"-ын гадаа нимгэн цамц богино шорттой үүрийн 4 цагийн үед даарсанаа ч үл анзааран зогсоно. Хэдий яг одоо ч гэртээ очиж халуун хөнжилдөө шургалчихмаар байгаа ч найз Жэинийгээ бодсондоо нүдээ анин тэвчлээ. Тэр Эксо хамтлагийхнаас ярилцлага авах гэж бүтэн 7 хоног энд байсан. Гэвч нэг хүйтэн өдөр түүнийг өвтгөж орхисондоо. Харин одоо би түүний баян эцэг эхээр тэжээлгэж байсныхаа хариуг төлж байгаа минь энэ.

-Тэд гараад ирлээ гэх нэгэн фэний хашгираанаар бүгд хаалганы зүг явцгааж би ч тэдний дунд шахцалдсаар Эксогийхонруу дуу хураагуураа аль болох сунгалаа. Эксогийхон ямар нэгэн найранд бэлтгэж байгаа бололтой хар хослол өмсцгөөцөн байх ба би тэднийг өмнөх өдөр нь л бага зэрэг судалсан учир царайг нь л мэдэх төдий юм. Би тэдний менежэрээс ярилцлага авах зөвшөөрөл гуйхаар урагшилсан ч хэн нэгний хөлөнд тээглэн урагш унах шахав. Азаар өөр хэн нэгэн залуугийн зөөлөн дулаахан гар намайг тэврэн авсанаар хүйтэн шороон дээр газардсангүй. Би түүний тэврээс холдон бөхийн талархлаа илэрхийлээд эгцлэн харлаа.

Тэр залуу үнэхээр дур булаам. Бүр маш их! Охид түүний нүдрүү хармагцаа дурладаг гэдэгт би бат итгэлтэй байна! Тэр хар өнгийн гялалзсан хослол, цагаан цамц өмссөн байх ба гадуур нь урт хар хүрэм нөмөржээ. Мэдээж түүний царайг хараад нэр нь толгойд буулаа. Ким Жунин. Каи.

-Чи зүгээр үү? Гэмтээгүй биз? гээд бага зэрэг инээмсэглэхэд уруулных нь мушилзах хөдөлгөөн үнэхээр гайхалтай санагдав.

-Юу... тэр.. би шулганахад Каи миний үгийг сонсохыг хичээн бөхийхөд зүрх түргэн түргэн цохилж, нүүр халуу дүүгэн, хацар улайх нь мэдрэгдлээ. Каи улам ойртон хацранд минь гараа хүргэх шахам шүргээд нүд нь бага зэрэг томрох шиг болов.

-Чи өвдөө юу? Нүүр чинь улайчихсан байна. Халуурж байгаа байх гээд хүрмээ тайлан надад нөмрүүлэхэд фэн охидууд нь хашгиралдалаа. Харин би талархсанаа ч илэрхийлж амжаагүй байхад менежэр нь дуудан Каи болон бусад нь машиндаа сууцгаалаа. Би зогсож байсан байрандаа зогссоор огт хөдлөж чадсангүй. Зүгээр л тэнд наачихсан мэт. Эксогийн машин хөдлөхөд фэн охидууд нь даган гүйлдэж, би тэдний зүг харсаар үлдэлээ. Гэтэл түүний хүрэмний халаасанд ямар нэгэн зүйл чичрэх шиг болов. Би гараа явуулсаар халаасыг нь уутлан үзвэл минийх биш өөр хэн нэгнийх тодруулж хэлвэл Каин утас байх нь тэр.

-Байна уу? гэх Каин бүдүүн баргил хоолой сонсогдоход сандарсандаа болоод ахиад нүүр улайчих шиг боллоо.

Fifty shades of KAIRead this story for FREE!