Нууц

17K 509 6
                                    

Вэсли-н дүрд ~ Francisco lachowski

Debbie P.O.V

-Ээжээ бид хаашаа явж байгаа юм бэ ???
-Бид өөр газар амьдрахаар явж байна. Аавын чинь найз  ноён Харолдыг санаж байна уу ??? Чиний төрсөн өдрөөр ирж байсан???
- Тиймээ санаж байна Гэхдээ тэр хүн юу гэж ???
-Бид тэдний харшид амьдрахаар болсон. Ээж нь тэдний байшинг цэвэрлэж, чи харин ээждээ туслаарай 9 нас гэдэг бол ид ээждээ туслах нас юм шүү дээ Дэбби =))))

...

-Дэбби сэрээрэй бид ирчихлээ.
Би нүдээ нухалсаар машины цонхны цаанаас үзэгдэх маш том харшыг харлаа.
Хөөх ямар том юм бэ Бид дахиж тэр өмхий газар амьдрахгүй харин энд амьдарна.
-Хонгор минь буугаарай Бид хурдан очиж юмнуудаа цэгцлэх хэрэгтэй. Ээж өөрийнхөө 2 том чемоданыг минийхтэй хамт машинаас буулгаж байх хооронд би эргэн тойрныг харлаа. Маш том харш ,хаа сайгүй харуул хамгаалалт гэтэл дөнгөж засаж янзалсан бутны завсраар нэг хүү харагдлаа. Би тэр зүг очвол хүү цаашаа мод руу явж байгаа нь үзэгдлээ. Би түүний араас дагаад өтгөн ойн гүн рүү алхаад л байлаа. Гэтэл тэр хүүг алдчихав. Эргэн тойрноо харвал модноос өөр юу ч үл харагдана. Би ямартай ч урагшаа явж түүнийг олж харж магадгүй гэж найдсаар нэгэн хуучны модон байшингийн дэргэд ирлээ. Дотогш ортол ширээн дээр нэгэн гөлөгний гэдэс дотрыг хүүлэн энэ тэндгүй цус болчихсон байлаа. Би айж, нүд минь нулимсаар бүрхэгдэн хараа минь бүдгэрлээ.
-Чи өмнө нь үхсэн нохой харж байгаагүй юмуу?
-Ч..Чи хэн бэ?
-Би одооноос эхэлж чиний эзэн. Чи миний юу хий гэснийг хийх болно. Хэрвээ миний үгнээс ганц л зөрвөл энэ нохойны оронд өөрийгөө байна гэдгийг санаарай.

10 Жилийн дараа

Хүмүүс амьдралыг янз бүрээр илэрхийлдэг. Жаргал зовлон хосолсон, шорвог атлаа амттай гээд л ...гэвч миний амьдрал тэр чигтээ там. Вэслигээс болж галзуурах нь ээ. Муу сэтгэцийн өвчтэй новш. Тэр  одоо амбаарт ямар новшийн амьтнаа алж байгаа бол...Бодохоос дур гутаж байна. Түүнийг үзэн ядаж байна.
Вэсли бол ноён Харолдын ганц хүү бас өв залгамжлагч. Хүн бүр түүнийг төгс гэж боддог. Царай зүс бие хаа ,биеэ авч яваа байдал, эелдэг дөлгөөн зан, түүнд ширхэг ч өө байхгүй төгс төгөлдөрийн тод жишээ. Ухххх...Төгс төгөлдөр ч гэх шиг үхсэн баас түүний багны цаадах үнэн төрх, жинхэнэ нууцыг надаас өөр хэн ч мэдэхгүй. Тэр бол жинхэнэ гаж донтон. Хүний биед оршсон чөтгөр. Түүнээс хол бол дэлхийн хамгийн хүйтэн цэгт ч амьдарсан ч яахав. Гэвч ноён Харолд миний их сургуулийн сургалтын төлбөрийг бас ээж бид хоёрыг гэртээ байлгаж байгаа учраас надад эндээс өөр очих газар алга. Би дөнгөж уснаас гаран үсээ хатаан өөрийгөө толинд харлаа. Бор буржгар үс, ээжийнх шиг том давхраатай нүд, булбарай уруул, туранхай бие. Миний аиьдралдаа баримталдаг гол зарчим бол үл үзэгдэгч шиг байх. Хэний ч анхаарлыг татахгүй, бусдад төвөг удахгүй чив чимээгүй амьдрах бол миний үндсэн зорилго. Гэнэт миний утсанд мэссэж ирлээ. Угаасаа над руу мэссэж бичих ганц д хүн байдаг...Новшийн Вэсли

From:Master

Цэвэрлэгээндээ :* :* :*

18:19

Дөнгөж усанд ороод гарч ирж байхад там руугаа тонилоосой Вэсли...

Би модон байшин руу хөлөө зөөж ядан алхана. Анхнаасаа л энэ жимээр энэ байшинд очих ёсгүй байсан юм.

Би хаалгыг онгойлгон дотогш орвол Вэсли урьдын адил түшлэгтэй сандал дээр нүдэн анин сууж байв. Би чимээ гаргахгүйг хичээн аль болох хурдан энэ новшуудыг цэвэрлэхээр үсээ дээш суун ажилдаа орлоо. Энэ удаад ховор үүлдрийн маш үнэтэй морь түүний хохирогч болсон байлаа. Тэр хоёр нүдийг нь ухан авч шүднүүдийг нь бахиар сугалан, биеийг нь тэг дундуур нь хөрөөгөөр хуваасан байв. Түүнд алж үзээгүй амьтан гэж үгүй. Мэдээж хүнийг тооцохгүйгээр. Гэхдээ энэ гаж новш удахгүй хүн алах байх. Би хөөрхий морийг харан өөрийн эрхгүй нулимс дуслуулав. Би түүний алсан амьтан болгоны араас уйлдаг. Уул нь 10 жилийн турш ийм хэрцгий зүйл харсан хэдий ч уйлахгүй байж чадахгүй нь... Хөөрхий амьтан гэж би аяархан шивнэлээ
Гэнэт хойноос Вэслигийн хүчирхэг гар намайг татан өөр рүүгээ харууллаа.
- Чи ийм зүйлийг наснаасаа олон харлаа. Одоо болтол уйлдаг хэвээрээ юмуу Өсч үз Дэбби эд чинь зүгээр л адгууснууд шүү дээ

Чи л жинхэнэ адгуус...Муу новш

Би түүний гарыг түлхэн өөрөөс нь холдуултал миний бугуйг улаатал нь  хүчтэй атгалаа.

- Надаас битгий өөрийгөө түлх. Энд хэн эзэн нь гэдгийг чи мартаагүй биз. хэмээн над руу ууртай гэгч нь харлаа.
Би түүний харцнаас дальдчин өөр зүг рүү ширтэнэ.

Гайхалтай түүнийг уурлуулах л дутаад байсан юм.

-Чамтай ярьж байхад над руу харж бай гэж би чамд зөндөө хэлсэн байхаа Муу өлөгчин гээд миний гарыг улам өвтгөн ширүүн гараараа эрүүг минь өргөлөө.
Миний нүдэнд нулим цийлэгнэн эсэргүүцэж чадахгүй өөртөө дургүй хүрлээ.
-Н..Намайг уучлаарай..миний буруу...
Тэр санаа алдан хаалга саван гарч явлаа. Түүнийг уурлуулна гэдэг бол энэ дэлхий дээрх хамгийн аймшигтай зүйл байх. Тэр намайг 15той бхад хичээлээс болоод  өөрийг нь тоохгүй дуудсан үед нь ирээгүйн улмаас 2 давхрын тагтнаас түлхсэн юм. Миний баруун хөл бас 2 хавирга хугарсан бөгөөд тэр намайг өдөр бүр энэ модон байшинд авчирч амьтдыг хэрхэн тамладагаа харуулдаг байв. Би уйлахаас өөр яаж ч чаддаггүй байлаа. Надад түүнийг хэзээ нэгэн цагт бурхан  шийтгэнэ гэж найдахаас өөр ямар ч итгэл үлдээгүй ...

To Kill OFFICIAL ASSHOLE (T.K.O.A)Where stories live. Discover now