БОНУС - "Эцэг нь хэн юм?"

Mulai dari awal
                                    

Би: O.o

Тэр одоо ямар хараал идсэн зүйлээ яриад байгаа юм бэ? Хэнийг жирэмсэн болгочихсон юм? У Сэхүн муу өөдгүй амьтан надад муухай хандаж уучлалт гуйгаад байсан нь өөр эмэгтэйг жирэмсэн болгочихоод тэгээд байсан хэрэг үү? Сэхүнд гомдон нүдэнд нулимс цийлгэнээд ирэхэд Маркийн хэлсэн зүйл намайг цочирдуулж орхих нь тэр.

Марк миний гарнаас татан: У СЭХҮНИЙГ ХУРДАН ДУУД! ТЭР МИНИЙ ДҮҮГ ЖИРЭМСЭН БОЛГОСНЫХОО ТӨЛӨӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭР ЁСТОЙ!

Би: O.O Ю-Юу? *нулимсаа арчих*

Би гэлтгүй эргэн тойронд байсан хүмүүс бүгд том нүдэлцгээж шивэр авир хийн зогсож байхад Сэхүн удалгүй дээрээс бууж ирэх нь тэр.

Тэр бидний өмнө ирэхэд би шокноосоо гарч чадахгүй хий дэмий гөлрөн зогсоно.

Сэхүн бидний зүг гайхсан байртай харан: Марк? Сүёон?

Марк Сэхүнийг харан: Өөххөө хэргийн эзэн хэнгэргийн дохиур ирлээ! У Сэхүн гүйцэтгэх захирлаа та яаж хариуцлагаа хүлээх гэж байна?

Сэхүн гайхан: O.o Юу тэрэв?

Марк над руу харан миний гарнаас татаж намайг урдаа гарган: АЙЛЫН ЭРХЭМ НАНДИН ОХИН ХҮҮХДИЙГ БИЕ ДАВХАР БОЛГОЧХООД ЯАЖ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ГЭЖ БАЙНА ВЭ?

Би: O.o

Сэхүний нүд хэвийн хэмжээнээс хэд дахин томрон: Ю-ЮУ?

Сэхүний туслахууд бүгд том нүдлэн зогсож байхад

Сэхүн том нүдэлсээр над руу харан: С-Сүёон ч-чи ж-жирэмсэн юм уу? O.o

Би: O.o

Сэхүн над руу том нүдлэн харсаар: Г-Гэхдээ б-бид ү-үнсэлцэж ч үзээгүй ш дээ! *бувтнах*

Миний амнаас яагаад юу ч гарахгүй байгаа юм бэ? Марк Туан юугаа яриад байгаа юм бэ!

Марк: За энэ олон хүн харж байхад хариул! Хариуцлагаа яаж хүлээх гэж байна? *нухацтай царайлах*

Би Марк руу харан: Х-Х-өө-е! Ч-Ч-Чи ю-ю-юугаа я-яриад байгаа юм бэ? *ээрэх* Я-Ямар чөтгөрөө яриад байгаа юм?

Сэхүн том нүдэлсээр: С-Сүёон чи үнэхээр жирэмсэн юм уу?

Би Сэхүн рүү харан том нүдэлсээр толгой сэгсрэн: Ү-Ү-Үгүй ээ б-б-би ж-ж-жирэмсэн биш! *ээрэх*

Марк намайг ардаа татаж зогсоон Сэхүний урд зогсон: ХҮҮХЭД СҮРДҮҮЛЭХЭЭ БОЛИОД ХАРИУЦЛАГАА ЯАЖ ХҮЛЭЭХЭЭ ХУРДХАН ХЭЛ!

Сэхүн: O.o

Би: O.o

Марк хүмүүс рүү харан Сэхүн рүү хараад: Ажилчдынхаа өмнө ямар удирдагч вэ гэдгээ харуул! Яаж хариуцлага хүлээх юм? Өөрийнхөө хүүхдийг яах гэж байна?

Би том нүдлэн Маркийн амыг даран: Ч-Чи чинь юугаа дэмийрээд байгаа юм бэ галзуу гахай минь! *шивнэх*

Марк миний гарыг түлхсэн ч би хүмүүсээс санаа зовон түүний амыг даран чимээгүй байхыг сануулж байхад

Сэхүн: Эцэг нь хэн юм?

Түүний асуусан асуултан гайхан хойшоо эргэж харахад Сэхүн хөмсгөө зангидан зогсож байлаа.

Би шүлсээ залгин: Ю-Юу?

Сэхүн хөмсгөө зангидан: Эцэг нь хэн юм бэ гэж байна?

Бурхан минь энэ ямар хараал идсэн холион бантан нь болоод байгаа юм бэ?

/Дууссан/ ∞You Don't Love Me∞Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang