12. Ухаарал, Харамсал, Харуусал

Начните с самого начала
                                    

Би ч инээммэглэсээр түүний сэтгэл гарган бэлдсэн хоолыг идэж эхэллээ.

Түүний ээж нь алтан гартай тогооч хүн. Ресторанд ахлах тогооч хийдэг бол аав нь эрх зүйч мэргэжилтэй.

Вонү аавыгаа их хайрлаж нандигнаж явдаг. Аавыгаа өөрийнх нь баатар гэж хэлч байсан удаа ч бий.

Вонү гэснээс тэр ойрд их хачин байгаа. Надад улам их ойртож, улам их халамжтай болсон. Яагаад ч юм бага багаар найзууд гэх зураасыг даваад байгаа юм шиг л...

Түүнийг бодсоор хоолоо идэж байтал эмнэлэгийн умгархан өрөөний хаалга тасхийтэл онгойн байдгаараа амьсгаадсан Вонү орж ирж байв.

Гартаа ээжийнхээ захисан зүйлийг тас атгасан тэр маш удаан гүйсэн аятай харагдаж байлаа.

-Өө ашгүй манай Вонү ирлээ. Эгчдээ нэг зүйл өргөлцөөд тус болоод өгөөч! Ах чинь түрүүн бялуунд явна гэчхээд одоо болтол таг алга болчихлоо.

Ээжийг ингэж гуйтал тэр надруу авралын харцаар ширтэхэд нь би мөрөө хавчлаа. Харин тэр үг дуугүй ээжийг даган гарсан юм.

-Вонү минь их сайн хүү шүү! Хүү минь болохоор л магтаж байгаа юм биш. Тэр угаасаа л сайн хүүхэд байсаар ирсэн. Чамайг гарал угсаагаар чинь гадуурхалгүй найзалж байсан цор ганц хүн нь Вонү шүү дээ санаж байгаа биз? Тэр үргэлж юмыг бодож тунгаадаг, алдаанаасаа суралцдаг нэгэн болохоор их хурдан ахидаг. Ийм залууг чи хаанаас ч олохгүй шүү. Худалч хүнд Вонү ааьыгаа тэр чигт өвчөөд төрчихсөн, ааш зан гадаад төрх байгаа байдал гээд л...

Түүнийг яагаад гэнэт энэ талаар яриад эхэлсэн гэдгийг мэдэхгүй ч үнэн шүү дээ тэр л намайг байгаагаар минь хүлээж авсан цор ганц нэгэн.

-Юу хэлэх гэсэн бэ гэхээр Вонүд минь хань болж буй цор ганц эмэгтэй найз нь байгаад баярлалаа. Эгч нь чамайг багаас чинь мэдэх болохоор эгчтэйгээ дотно байж, Вонүг минь аль болох уучилж, түүнд халамж тавьж байгаарай.

Тэр ингэж хэлээд гэнэт л санах шиг надруу ширтээд

-Тэгээд охин минь Мингюү чамд тохирохгүй дээ! Тэр сайн хүү л дээ. Гэхдээ жинхэнэ хайрыг олтлоо богино хугацааны харилцааг илүүд үзэх нэгэн. Тийм болохоор охин минь. Муу залуу биш сайн залуу л чамайг чимж, нандигнаж чадна.

-Та яаж?

-Вонүгийн охин дүү надаас юу ч нуудаггүй юм шүү! Бас дээр нь надад ч бас чам шиг юу хүсээд байгаагаа ойлгохгүй явсан үе бий. Хэнд хайртай эсэхээ, бүр хайр гэж юу байдгийг ч ойлгоогүй явсан үе байгаа хүн бүрт л тийм үе байдаг юм. Тийм үеүдэд чамайг гомдоож байгаа нэгнийг биш, хэцүү үед чинь чиний хажууд үлддэг нэгнийг сонгох хэрэгтэй байдаг юм.

Тэгэхэд ухаарсан.

Вонү надад ямар их сэтгэл гаргадаг гэдгийг.

Үргэлж л ийм байдаг болохоор нь түүний хийж буй үйлдэл бүрт ямар их сэтгэл шингэсэнийг мэдрэхээ больж орхиж.

Хүн гэдэг чинь ямар давруу амьтан юм бэ дээ.

Түүнийг ингэж хэлсэний дараа миний нүдэнд түүний миний төлөө хийсэн бүхэн үзэгдэх нь тэр.

Би яагаад түүнийг хэзээ ч хайхраагүй юм бол?

Ямар харамсмаар юм бэ? Надаас бусад нь ийм сэтгэл хүртэх гэж зовж байхад би зүгээр л амьд байгаагаараа ийм их сэтгэл хүртэж байж яагаад хайхраагүй юм бол?

Аажмаар түүний талаар бодлууд хөвөрч нүдэнд нулимс цийлэгнээд ирэхэд би инээмсэглэсээр нулимсаа шувтарлаа.

-Эгчээ. Би их тэнэг охин юм аа! Би яагаад ийм тэнэг юм бол оо?

-Зүгээр дээ. Цаашдаа л тэнэг алхам хийхгүй байхад болно Кэйди!

Тэр намайг гэнэт л бүтэн нэрээр минь дуудсанд би гайхсаар ахиад л урсах нулимсаа арчина.

-Энэ нэрээрээ дуудуулаагүй удсан байна!

-Үгүй тэр! Эдвард, Жүён хоёр энэ нэрийг их л бодож өгсөн шүү дээ чамд. Тийм болохоор Кэйди. Жинхэнэ нэрээ хүмүүст хэлж бай!

Энэ өдөр байсан байх. Жон Вонү л миний цор ганц хайр байсан гэдгийг ойлгосон ч дотроо үгүйсгэсэн үеүд минь энэ өдрөөс эхлэсэн.

Аав минь Америк ээж минь Солонгос хүн болохоор багадаа гадуурхагддаг байсан.

Ээж чинь өөр улсын хүнтэй санаандгүй унтаад чи олдсон юм гэх мэтээр хэлдэг байлаа.

Гэхдээ ийм өдрүүдийг минь ганц Вонү л авардаг байсан.

Намайг өмөөрч, чи тийм биш гэдгийх үргэлж хэлнэ.

Хүүхдүүд Кэйди гэдэг нэрийг минь Кэвин гэж дууддаг болсоноос хойш нэрээ үзэн яддаг болсон ч Вонү л ганцаар надад тэс өөр нэр өгөөд түүгээрээ намайг дууддаг байлаа.

Ганц Вонү л намайг Лис гэж дууддаг бол бусад нь Кэвин, алдаа гэх мэтээр дуудна.

Ингээд л Жон Вонү жаахан байхаас эхлээд л зөвхөн миний төлөө байсныг би даанч хожуу ухаарсан юм даа.

Чи Би бас ТэрМесто, где живут истории. Откройте их для себя