"Чи итгэлтэй байна уу?"

        Тэхён одоо ч нүүрийг минь зөөлөн, зөөлнөөр үнссээр л байх агаад намайг толгой дохин хариу хэлэхээс өмнө уруул дээр минь хөнгөн үнсээд "Би тэгвэл тэр залуугаас асуучих уу?" хэмээсээр биднээс холгүй зогсох нэгэн рүү толгой дохих нь тэр.

        Баригдах нь ээ...

        "Тэг ээ, наад залуу чинь намайг ирэхээс ч өмнө ирчихсэн байсан юм. Тэгэхээр мэдэж байгаа байх"

        Эцсээ хүртэл гүрийхээр шийдээд өөр тийш харахдаа зүрх минь шууд л хурдтай цохилж эхлэхийг анзаарав. Үнэн гэвэл би тэр залууг огтхон ч олж хараагүй юм байна. Сургуулийн хаалгаар дөнгөж орж ирээд үсээ янзалж байхад минь Тэхён орж ирсэн, би түүн рүү гүйсэн.

        Зүгээр л, тэгэхээр тэр залуу намайг анзаараагүй байгаасай.

        "Хөөе, залуу..!"

        "Бурхан минь, Тэхён. Ядаж намайг буулгаач!"

        Тэр намайг өргөсөн чигтээ өнөөх залуу руу алхаж эхлэсэнд би нүдээ томруулсаар мөр лүү нь цохиж байлаа. Гэхдээ энэ ямар ч нэмэргүй, би мэднэ ээ. Биднийг хүрээлэх хүүхдүүдээс ичин хүзүүнд нь нүүрээ наахад Тэхёны бие чичрэн тэр үл ялиг инээд алдах бөгөөд дараа нь бид хэдийн тэр залуугийн өмнө ирчихсэн бололтой түүний алхаа удаашрах аж.

        Яана аа..?

        Тэхён мөрөн дээр минь зөөлөн үнсээд "Харсан л биз. Тэр хэзээ орж ирсэн?"

        "Ю-юу..?"

        "Сора хэзээ орж ирсэн бэ? гэж байна. Энэ охин гучин минутын өмнө орж ирэхэд чи байсан гэсэн. Үгүй юм уу?"

        Би одоо ч Тэхёны хүзүүнд наалдсан чигтээ байх бол өнөөх залуу үнэхээр намайг гучин минутын өмнө харсан эсэхээ бодож байгаа бололтой чимээгүй болчхов.

        "Т-тэр нөгөө—"

        "Чи байсан шүү дээ. Би орж ирээд тэр толинд хараад үсээ янзалсан. Санаж байгаа биз дээ?"

        Тэгээд ямар нэг буруу зүйл хэлэхээс нь өмнө хурдхан Тэхёны хүзүүнээс хөндийрөн түүн рүү хөмсгөө өргөн бага зэрэг арзайчихсан үсээ илсээр инээмсэглэлээ. Гэтэл Тэхёны гар чангарсаар тэр гуяыг минь зөөлөн чимхээд "Чи бүтэлгүйтчихлээ, боль"

Intoxicated || 𝗄𝗍𝗁. [completed]Opowieści tętniące życiem. Odkryj je teraz