Ян Хэри (28)

Começar do início
                                    

"Та удахгүй мэдэх болно. Энэ дэлхийд бүү үх. Цөхөрч, туйлдаж, бууж өгөхийг хүссэн ч амьд үлдэхийг хичээ!"

"Энэ шийтгэлийн ертөнц тийм их хүнд хэцүү гэж үү?"

"Тийм, хөтчөө! Үүнийг нухацтай авч үзэхийг хүсье, мэдээж гэртээ харихыг хүсэж байвал. Бас дахин нэг зүйл сануулахад, бусад даалгавруудаас олж авсан бүх мэдлэг тань алга болох болно. Гэхдээ өөрийн ертөнцөд олж авсан хувийн мэдлэг тань хадгалагдсан. Энэ бол сүүлчийн даалгавар, үүний зэрэгцээ мөн таны шийтгэл. Танд өөрийн ертөнцөд олж авсан зарим мэдлэгийг хадгалж үлдээн туслахын тулд би чадах бүхнээ хийсэн юм шүү. Гэхдээ хөтчөө, үүнээс илүү танд дэмжлэг үзүүлж чадахгүй учир найдах хэрэггүй.

Уучлаарай. Энэ бол миний хийж чадах цорын ганц зүйл. Хуучин систем энэ програмыг хэн ч гар хүрч чадахааргүй бат болгосон."

Хэри гайхшрал дунд будлиж байлаа. Тэрээр өөрийн ертөнцөд эргэж очихыг хүсэж, эргэлзээгүйгээр хүнд бартааг даван даалгавар биелүүлэхээр сэтгэл шулуудсан ч хуучин систем нь ийм их төвөгтэй гэдгийг огт мэдээгүй.

"Миний ертөнц дэх биед маань юу тохиолдох вэ?" Тэр санаа зовсоор байв.

"Хөтчөө, санаа зовох хэрэггүй. Таны ертөнцөд цаг хугацаа зогсонги байдалд шилжсэн. Харин таныг энэ шийтгэлийн ертөнцөд амьд үлдэнэ гэж найдаж байна." Хүн роботын хоолой ийн хэлээд түр азнан сүүлчийн мэдэгдлээ зарлав.

"Өөрийгөө бэлдэнэ үү, хөтчөө. Таныг яг одоо шийтгэлийн ертөнц рүү шилжүүлэх болно."

"За!" Хэри нүдээ анихтай зэрэгцэн хэллээ.

Нүдээ нээх мөчид тас харанхуй түүнийг золгон авах аж. Тэр юу ч харж чадахгүй байхаас гадна түүний хоёр гар ар нуруунд нь тас хүлүүлж, амыг нь наадаг туузаар нааж дээрээс нь толгой нь шуудайд углагдсан байх нь тэр. Энэ үзэгдэл түүнд déjà vu юм шиг санагдана. Дэндүү танил байсан юм.

Тэр гарынхаа хүлээсийг тайлахын тулд бугуйгаа эргүүлэн хорсгох боловч чанга уяснаас болж сулрахгүй байв.

"Новш гэж, энэ юу вэ? Намайг хулгайлж байгаа юм уу?"

Тэр одоо машинд сууж байгаагаа мэдэв. Машин удаашрах алдад тэр хоёр эрийн дууг сонслоо.

"Хөөе, чи эхлээд юм идмээр байна уу?" Эршүүд бүдүүн сөөнгө хоолой нэгнээсээ асууж байгаа бололтой.

"Зүгээр хурдан явсан нь дээр. Босс биднийг хүлээж байгаа." Өөр эр хариулах аж.

"Босс хараахан очоогүй байгаа. Юунд санаа зовдог юм. Тэр гэм хоргүй эмэгтэй. Зугтаж чадна гэж байхгүй."

"Хоёр дахь эмэгтэй дүр"Onde histórias criam vida. Descubra agora